solongonews
Токиогийн олимпийн чуулган үзэгчидгүй болж магадгүй
2021-01-06 11:04
Токиогийн олимпийн чуулган үзэгчидгүй болж магадгүй

   Японы олимпийн зөвлөлийн тэргүүлэгч Ясухиро Ямашита энэ сарын 04-ний өдөр:

- Токиогийн олимпийн чуулганыг зохион байгуулах хэлбэрийг өөрчлөх болно. Чуулганы талбайд үзэгчидгүй байж магадгүй. Гэвч бид бүх дэлхийн тамирчдыг Токиод ирж уралдаанд оролцуулахаар чармайна  гэж хэллээ. 

Токиогийн олимпийн чуулганы 200 хоногийн тооллогын үеэр:

- “Токиогийн сонин мэдээ”-нд Ясухиро Ямашитатай хийсэн тусгай яарилцлагаа нийтлэв. Японы ард иргэд олимпийн чуулганыг дэмжиж байгаа байдал нэлээд бага байх талаар асуухад тэрээр:

- Хүмүүс одоогийн байдалд санаа зовж байх нь зүй ёсны учир юм. Токиод олимпийн чуулганыг хэлбэрийг нь өөрчлөн эрхлэх болно. Үзэгчдийг талбайд оруулахгүй учраас тамирчдыг уухайлан урамшуулах орчингүй байж магад гэж мэдэгдлээ. 

1984 оны олимпийн чуулганы жүдо бөхийн аврага:

- Нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй бид шинэ арга хэлбэр эрэлхийлэн дэлхийн газар бүрээс тамирчдыг Токиод урьж, дэлхий даяар хүсэл эрмэлзэл, гэрэл гэгээг авчрахаар чармайх болно гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл