"Төвөдийн аялал Шаньнаниас " хэмээх анхны аяллын хурдны галт тэрэг 25-ны өдөр Шанхай хотын Хунчяо буудлаас хөдөллөө. Энэ бол Төвөдийн аялал жуулчлалын нэрэмжит анхны хурдны галт тэрэг юм.

Төвөдийн Шаньнань хотын захиргааны орлогч дарга, Аньхуй мужаас Төвөд томилсон ажлын багийн ахлах Ван Хуадүн хэлэхдээ, Шаньнаний аялал жуулчлалын салбар Хятадын хурдны галт тэрэгний холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар дамжин, Шаньнаний соёл аялал жуулчлалыг хөгжлийн хурдны замд оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Шанхайн төмөр замын соёлын сурталчилгааны компанийн галт тэрэгний хэлтсийн захирал Юань Фэн хэлэхдээ, төмөр замын байгууллагатай хамтран ажиллах замаар Шаньнаньд жуулчдыг татах боломжтой болсон бөгөөд жуулчдад илүү хүртээмжтэй болно гэжээ.
