solongonews
Лю Жяпө тосгоны “Урлагийн сэргээн босголт”
2021-06-15 20:29
Лю Жяпө тосгоны “Урлагийн сэргээн босголт”

   Эртнээс уламжлагдаж ирсэн Лю Жяпө тосгоны сүрлэг хийцийн өндөр дээвэртэй байшин тосгоны өвөрмөц онцлогийг харуулж байдаг.

Энэ тосгонд Францын алдарт дизайнер Пол Эндрю ирж байсан түүхтэй.  Японы хөдөөгийн сэргээн босголтыг дэмждэг Соичиро Фукутакэ болон Японы зураач Тацуо Мияжима ч ирж байсан юм. Гэвч эдгээр алдарт хүмүүсээс бүр эрт Шаньдүнгийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн соёлын аж үйлдвэрийн менежментийн чиглэлээр мэргэшсэн Жан Линюнь профессор багийнхантайгаа хамт ирж судалгаа хийж байсан түүхтэй. Тэд яагаад Лю Жяпө тосгоныг ийнхүү сонирхдог вэ?

Лю Жяпө нь Шаньдүн мужийн Зибө хотын Июань шяний Лүсүнь сууринд байрладаг уулын гууд нуугдсан мужийн зэрэглэлийн ядуу тосгон байв. Энэ тосгоныг улсын дотоод, гадаадын уран бүтээлчид, соёл урлагийн хүмүүсийн анхаарлыг татна гэж хэн ч төсөөлөөгүй.

                Чулуун тосгоны гоо үзэсгэлэнг олж мэдрэв

    И Хэ голын эхийн хөдөө аж ахуйн ерөнхийлсөн бүтээн байгуулах газрын урилгаар Жан Линюнь профессор Лю Жяпөд очив. Энэ тосгоны чулуун хана, чулуун байшин, чулуун гудамж, чулуун овоонуудыг харсан Линюнь профессорын сэтгэл ихэд хөдөлжээ.

 Энэ тосгон чулуугаар барилгын гол материал болгож, тансаг, ховор гар хийцийн чулуун хашаанууд, чулуун хана, чулуун замын завсраар цухуйсан жижиг өвс, ханын буланд дэлгэрсэн зэрлэг цэцэгс нь сэтгэл татам зураг дүрсийг бүтээсэн байна. Гэвч энэ тосгон цаг хугацааны аясаар хүмүүст мартагдан зөвхөн нам гүн байдал болж хоосрон үлдэж хоцорчээ. Олон байшин нь нурж, нурангийн дороос модод ургаж, хэрэв хамгаалалт байгаагүй бол энэхүү эртний байшингууд чимээгүй алга болох нь мэдээж.

     2018 оны 03-р сарын 16-ны өдөр Жан Линюныг багтаасан зургаан хүнтэй баг Лю Жяпөд хүрч сурвалжилга авах, судалгаа хйих, хэмжилт хийх, статистик авах зэрэг ажлаа эхлүүлэв. Тэд тариалангийн талбайгаар аялан, нутгийн байгалийн экологи, ардын зан заншилтай танилцаж, соёлын үнэт баялгийг нээн илрүүлэн, бүтээлч үндэс, урам зоригийг эрэлхийлж, хөдөө нутгийн урлаг, эрч хүчийг сэрээхээр зорьсон юм. Тэдний зурж төлөвлөсөн дизайны зураг төсөл нийт 16 дэвтэр хэвлэгдэв.

Жан Линюнь энэ бүтээн байгуулалтыг "гурван үеийн чулуу"-гаар товчилж дүгнэсэн юм. "Нэг амьдралаас хоёр, хоёр амьдралаас гурав, гурван амьдралаас түмэн бодис", "гурван амьдрал" гэдэг нь энэхүү мөнхийн чулуун оронд аз жаргалтай амьдрахыг эрэлхийлж байгааг илэрхийлэхээс гадна, "үйлдвэрлэл, амьдрал, экологи" хамтдаа оршиж, үзэсгэлэнг сайхан тариалангийн талбай, аз жаргалтай тосгоныг бий болгохыг хэлж байна.

 Хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх энэхүү төлөвлөгөө "Олон нийтийн халамжийн сан + мэргэжлийн компани + хоршоо + фермер"-ийн загварыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулах ба орлого үүдэхийг зэрэг явагдуулж, энэхүү бүтээн байгуулалтын өөрийн орлого үүсгэгч функцийг онцлон, олон аж үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлж бий болгохоор чармайн, эрч хүчтэй, хуулбарлах боломжтой. Дээр нь сурталчлах, сэргээн босгож хөгжсөн тосгоны үнэ цэнтэй загвар болгохоор чармайх болно. Уран бүтээлийн хувьд хашааны барилгын бүтцийг сэргээн босгож, хөдөөгийн гол элементүүдийг тодруулан, экологи байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй цоо шинэ байшинг бүтээх явдал юм.

                    Тосгоны иргэд гэрийнхээ үүдэнд ажиллах болов

       Лю Жяпө тосгон 100 хүрэхгүй өрх айлтай, 31 байшин ашиглагдаагүй байна.

Тосгоны иргэд анхандаа тосгоныг урлагийн хэв маягаар сэргээн хөгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байв.

Орхигдсон байшингийн суурийг дахин ашиглах, холбогдох хамтын ажиллагааны загварыг гүнзгийрүүлэхийн улмаас тосгоны зөвлөлөөс ашиглагдаагүй чулуун байшинг хамтын хамгаалалтад оруулсан байна.

 2018 оны 05-р сарын 16-нд тосгоныг сэргээх төсөл албан ёсоор эхэлсэн. Бусад газарт ажиллаж байсан чулуун дархны ажилчид, барилгын ажилчид өөрсдөө ухамсраараа нутаг буцаж, тосгоныг сэргээн хөгжүүлэх ажилд оролцон, сард 4-5 мянган юаний цалин авдаг болов. Эдгээр чадварлаг ажилчид гэрийнхээ үүдэнд ажиллах болсон нь хүмүүст баяр жаргал авчирсан юм.

Эртний тосгоныг сэрээхэд цоо шинэ ойлголт, зарчим байх хэрэгтэй төдийгүй, тосгоны иргэдэд орлого үүдэж өгөх бодит боломж байх хэрэгтэй юм. Чулуун байшингийн засварын ажил дууссаны дараа тосгоныхон гэрийнхээ үүдэнд ажиллах боломжтой юу?

Тосгоны төвийн талбайд бадамлянхуа цэцгийн хэлбэртэй усан оргилуур байрлуулж, эргэн тойронд нь байх 40 гаруй чулуун дэлбээг тосгоны хүмүүс хэдэн жилийн хугацаа зарцуулж гараараа сийлж бүтээсэн байдаг. Энэ бүтээлдээ тэд хамаг хүчээ зарцуулсан юм.

Энэхүү бүтээн байгуулалт тосгоны өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ бас тосгоны иргэдэд ажллах боломж олгов. Олон иргэд тосгоноосоо гаралгүйгээр ажиллаж цалин авах болсон юм. Тосгоны иргэд таатай сайхан орчинд оршин амьдрах болсон. Түүгээр зогсохгүй орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсноор сэтгэл тэнүүн болж энэхүү бүтээн байгуулалтаа идэвхтэй дэмжих болов.

Тосгоны сэргээн хөгжүүлэх бүтээн байгуулалтад олон аж ахуйн нэгжүүд оролцсон байна. Жишээлбэл, Шаньдүнгийн Чихэ Биотехнологи ХХК-ний Идэшлэг мөөг тариалах ХХК 40 гаруй тосгоны иргэдийг ажилд оруулж, зургаан ядуу өрхөд туслалцаа үзүүлсэн байна.

                          Урлаг ба орон нутгийн соёлын нэгдэл

    2018 оны 06-р сарын 12-нд Лю Жядө тосгоны иргэд бөмбөр цохиж өөрсдийн арга барилаараа дизайнер Пол Эндрюгийн багийг угтав. Хятадын онцлог шинж чанар бүхий чулуун хашаатай байшинг харсан Пол Эндрю:

- Францад ч, Хятадад ч, манай соёлын үндэс суурь нь бүгд хөдөө орон нутагт байдаг. Гэхдээ одоо хотод анхаарлаа хандуулах хүмүүс олон болоод байна. Бид буцаад хөдөө орон нутагт анхаарлаа хандуулахыг уриалж байна. Азаар тосгонууд одоо хүртэл байсаар байгаа бөгөөд бидэнд тэднийг дахин нээх боломж ч байсаар байгаа юм гэж хэлж байлаа.

 Тэр жилийн 06-р сарын 26-ны өдөр Японы зураач Тацуо Мияжима мөн Лю Жяпө тосгонд судалгаа хийж байхдаа борооны дараах тосгоны үзэмжид сэтгэл татагдсан байдаг.

Олон улсын уран бүтээлчид оролцсон нь Жан Линюны багийн бүтээн байгуулж байгаа Лю Жяпө тосгоны "Урлагийн сэргээн босголт"-д асар их түлхэц болсон юм. Олон хүчин чармайлт гаргасны эцэст энэхүү бүтээн байгуулалт амжилтад хүрэв.

Одоо Лю Жяпөд хүрэхэд инээд баяраар дүүрсэн, цэвэр цэмцгэр гудамжтай үзэсгэлэнт сайхан уулан тосгоныг олж харах болно.

Хөх өнгөт Яньнаны хөх байшингийн ерөнхий бүтэц нь умард орны өвөрмөц шинж чанарыг хадгалж үлдсэн бөгөөд хана, хаалга, цонх, хашааны зураг төсөл, сэргээн босголт нь Газрын дунд тэнгисийн хэв маягийг бүрдүүлжээ. Эртний байшин нь зууны давалгааг мэдрүүлж, 100 м.кв талбай бүхий чулуун байшинд Лю Шысайгын гурван үеийн 30 гаруй хүний хамтын амьдрал нь халуун дурсамжийг шингээж байдаг.

Лю Жяпө тосгоны тоосго, плита, өвс мод нь бүгд шинэ агуулгатай болж, урлаг нь нутгийн соёлтой уялдан бяцхан уулан тосгоныг гоёж байгаа юм. Хятад ба барууны архитектурын гоо зүй, дизайны үзэл баримтлал, бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдэл нь энэ тосгоны байдалд маш сайн нийцсэн юм.

Жан Линюнь:

- Бид хөдөөгийн гоо үзэсгэлэнг судалж, Лю Жяпөгийн мөнхийн чулуун орныг дэлхийд таниулан, тосгоны соёл, аж үйлдвэр, урлагийн өвөрмөц онцлог ба дэлхийн урлагийг ашигласан шинэ бүтээн байгуулалт нь олон хүмүүсийн анхааралд хүрсэн байна. Хөдөөгийн амьдралын эрч хүчийг дээшлүүлэх анхны зорилгодоо бид хүрч чадлаа.

Зохиогч: ПАН ЧҮНЬЖЕ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл