"Хятад улсын ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн гайхалтай амжилт бидэнд урам зориг өгсөн"
- Би өмнө нь загасчин байсан. Манай гэр бүл завин (онгоц) дээр амьдардаг байсан. 14 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй завинд 6 хүн амьдардаг байсан юм гэж ярих Фүжянь мужийн Нинде хотын Шя баиши суурингийн Шяки тосгоны иргэн Зян Ченцай холоос ирсэн олон улсын найз нөхөдтэй уулзан:
- Тухайн үед би хар салхинаас хамгийн их айдаг байсан. Хар салхи болбол завь хөмрөн живэх вий гэж айж байлаа гэж далай дээрх амьдралаа дурсан ярьж байлаа.
Камеруны Хятадад суугаа элчин сайд Мартин Мбана:
- Та одоо юу хийж байна, Таны амьдрал ямар байна вэ? гэж асуув.
- Би одоогоор далайн загас барих бизнес эрхэлдэг, орлого нь ч муу биш. Би жилд 300,000 гаруй юаний орлого олдог гэж Жян Чэнцай баяртай хариулав.
Сүүлийн өдөр Хятадын Гадаад оронтой нөхөрсөг найрамдах нийгэмлэгээс Ази, Африк, Латин Америк, Карибын тэнгисийн 13 улс орны төлөөлөгчдийг зохион байгуулж Фүжянь мужид айлчиллаа. Хятад дахь элч нар Шяки тосгонд орж, тосгоны иргэдтэй харилцаж, тосгоны өөрчлөлтийг ажиглаж, тосгоны хөгжлийн түүхийг ойлгов.
Шяки тосгоны загасчдын өргөн чөлөөнд завь бий- завины хажуу талд урт урт сэлүүр байдаг. Доод талын бүхээг нь хоёр хэсэгт хуваагдсан байдаг. Онгоц дээрх загасчин өвөг дээдэс ийм завин дээр үе дамжин амьдарч, завийг гэр болгон ядуу амьдарч байжээ. 1997-1999 он хүртэл Шяки тосгон "Үе шат хувин, баг бүлгээр бүрэн нүүлгэн шилжүүлэх" аргыг хэрэглэж, 2 шинэ тосгон, 6 нүүлгэн шилжүүлэх газар байгуулжээ. Үүний дараа Онгоц дээрх загасчид аажмаар эрэг рүү нүүж, байшинд амьдарч, цахилгаан хэрэглэж, амьдрал нь илүү үзэсгэлэнтэй, баян болжээ.
Зян Чэнцайгийн туршлагаас үзвэл Хятад дахь элч нар Шяки тосгонд болсон өөрчлөлтийн тухай олж мэдэв.
- Нүүлгэн шилжүүлсний дараа орон нутгийн хэд хэдэн бодлого, арга хэмжээ, мөн загасчдын өөрсдийнх нь хүчин чармайлт тэдний амьдралыг илүү сайн, сайхан болгосон билээ гэж Хятадад байгаа Кейп Вердегийн элчин сайд Таня Ромуальдо сэтгэл хөдлөн хэлсэн юм.
Ниндегийн ядуурлыг бууруулах тухай түүхэнд эрэг дээр гарсан усан онгоцны дээр амьдарч байсан хүмүүсээс гадна, уулнаас бууж буй тосгоны хүмүүс бас байдаг. Ниндэ хотын Жяочэн дүүргийн Циду суурингийн Бэйшань тосгон бол Ше үндэстний тосгон юм.
- Манай тосгон анх уулын дунд байсан бүйд бөглүү тосгон. Маш ядуу, тосгоны иргэдийн амьдрал маш хүнд байсан гэж Бэйшань тосгоны нарийн бичгийн дарга Жун Фулин дурсан ярив. Хожим нь ядуурлыг бууруулах Бодлогоор тэр хүмүүс уулнаас нүүж, тосгоны иргэдээс эм, хүйс жүрж, гүзээлзгэнэ тарьж эхэлсэн байна. Өнөөдөр төрөл бүрийн бэлэн мөнгөний үр тарианы нийт тариалалтын талбай 3000 му/1га=15мү/хүрч, 24 сая гаруй юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах хэд хэдэн компанийг Бэйшань тосгоны эргэн тойронд тосгоны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг босгох зорилгоор байгуулжээ. "Одоо Бэйшань тосгоны нэг хүнд ногдох жилийн орлого 25600 юаньд хүрч байна."
Үйл ажиллагааны газарт Хятад руу илгээсэн элч нар нутгийнхаа тосгоны иргэдийн дуулж бүжиглэх үзүүлбэрээр Ше үндэстний соёлыг мэдэрсэн байна.
- Бэйшань тосгоны сэтгэл хөдөлгөм Шэүндэстэний ая хөгжим миний зүрх сэтгэлд удаан цуурайтсаар ирсэн гэж Элчин сайд Ромуалдо айлчлалын дараа хэлэв.
"1990-ээд оны сүүлээр нутгийн зарим тосгоны оршин суугчид сүрэлтэй овоохой, завин дээр амьдарсаар байсан. Өнөөдөр Ниндэ нь 100 тэрбумын түвшний дөрвөн үйлдвэрлэлийн кластер боловсруулж байгаа бөгөөд аж үйлдвэрийн нэмүү өртгийн дундаж өсөлт нь жил дараалан тогтоосон хэмжээнээс дээгүүрт жагсаж байна". Хятадын Гадаад оронтой нөхөрсөг найрамдах нийгэмлэгийн ерөнхийлөгч Линь Сонтянь:
- Нинде бол Хятадын ядуурлыг бууруулж, хөгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Ниндегийн хөгжил, өөрчлөлтөөс харахад Хятад улс яагаад ядуурлын эсрэг тэмцэлд иж бүрэн ялалт байгуулсныг ойлгож болно гэж хэлэв.
Элчин сайд Мбана:
- Ядуурлаас ангижрах нь бүх хүн төрөлхтний нийтийн зорилго юм. Хятад улс ядуурлыг бууруулах ажилд асар их амжилт гаргаж, дэлхийн ядуурлыг бууруулах ажилд Хятад улсын мэргэн ухаан болон Хятадын хувь нэмрийг оруулсан юм гэж хэллээ.
- Бидний энэ удаагийн аялалын зорилго бол ядуурлаас бууруулах талаар Хятадын амжилттай туршлагаас суралцах. Фүжянь мужтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, нөхөрсөг харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг дэмжинэ гэж найдаж байна гэж Хятадад суугаа олон Элчин сайдууд үүний тухайд адлихан сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлэв. БНХАУ-д суугаа Өмнөд Африкийн элчин сайд Шие Шэнвен:
- Хөгжиж буй орны хувьд Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн гайхалтай ололт амжилт бидэнд урам зориг өгсөн. Бид өөрсдийн үндэсний нөхцөл байдалд тулгуурлан Хятадын ядуурлыг бууруулах туршлагаас суралцаж байна гэж хэлэв. (төгсөв)
