solongonews
Гадаадын сэтгүүлчид юу ярилцав
2017-03-08 21:27
Их Британий ”Guardian” сонины тоймч нийтлэлдээ, олон улсын худалдаа болон агаарын бохирдлыг багасгах зэрэг салбарт барууны оронтой харьцуулбал Хятад улс нь “Тогтворжуулагч” болж, дэлхий нийт одоо Хятад чухал нөлөө үзүүлэхийг хүлээсээр байна гэж хэллээ.

      Сингапурын “ Мorning daily” сонинд сүүлийн жилүүдэд Хятад улс нь “Нэг бүс нэг зам” санаачилга болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах удирдамжийг дурдсан. Маш олон улс “Нэг бүс нэг зам”-д идэвхтэй оролцсон нь Хятад улс олон улсын эдийн засгийн бүрэлдэхүүнтэй идэвхтэй хамтарч, харилцан дутуугаа нөхөж буйг олж харсанд оршино. Хятадын эдгээр үйл явдлууд нь өнөөгийн олон улсын эдийн засгийг хүчирхэгжүүлүүлэх болно. Үүнийг дэлхий нийт хүсэн хүлээж байна гэж хэллээ.

Кенийн хамгийн том эргэлтийн "Үндэсний өдрийн сонин"-ы сэтгүүлч Майкл Орио хэлэхдээ, 2013 онд Африкийн холбоо нь “2063 оны зорилт” хөгжлийн стратегийг дурдсан. “Нэг бүс нэг зам” болон “2063 оны зорилт” нь хоёр орны иргэдийн “Хятадын мөрөөдөл”, “Африкийн мөрөөдөл”-ийг биелүүлэх явцад тогтсон хөгжлийн зам болж талууд харилцан бие биенээ дэмжих болно. “Нэг бүс нэг зам”-ын хэрэгжилт нь Хятад, Африкийн хамтын ажиллагааг нэг алхам ахиулж, “2063 оны зорилт”-ыг биелүүлэхэд туслах болно гэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл