Энэ сарын 27-нд 12 дахь сонгуулийн БДАТИХ-ын Байнгын хорооны 12-р хурал Төрийн зөвлөлийн шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай ажил байдлын тайланг хянан хэлэлцэж, тайлангийн талаар тусгай сэдвээр асууж лавласан байна. Байнгын хорооны дарга Жан Дэжян хэлэлцүүлэг, лавлагаанд оролцов.
12-р сарын 23-нд Байнгын хорооны хурлаар Төрийн зөвлөлийн шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай ажлын тайланг сонсжээ. 27-нд болсон хэсгийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны бүрэлдэхүүн санал санаачилгаа гүйцэд илэрхийлсэн бөгөөд асууж лавласан байна. Төрийн зөвлөлийн даалгавраар Хөдөө Аж Ахуйн Яам, Хөгжил өөрчлөлтийн хороо, Ингэний Засаг Захиргааны Яам, Сангийн Яам, Байгаль Орчныг Хамгаалах Яам, Орон сууц, Хот Байгуулалтын Яам, Дундадын Ардын Банк зэрэг салбарын албаны хүмүүс хуралд оролцон санал санаачилгыг сонсож, асуултанд хариулжээ.
Хянан хэлэлцүүлэг, лавлагааны явцад Байнгын хорооны бүрэлдэхүүн, намын төв хорооноос социалист шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг ахиулах түүхэн үүрэг зорилтыг дурдсанаас хойш манай улсын шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалт илэрхий амжилтанд хүрсэн гэж үзжээ.
Орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтын чухал үүрэг мөн. Үүнд Байнгын хорооны бүрэлдэхүүн маш их анхаарал хандуулжээ. Холбогдох салбарын албаны хүмүүс хэлэхдээ: -"12 дугаар 5 жилийн төлөвлөгөө" хэрэгжиж эхэлснээс хойш улсаас хөдөө тосгоны орчинг ерөнхийд нь эмхлэн засах бодлого хэрэгжүүлж, төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж, хөдөө тосгоны бүс нутаг хүрээлэн буй орчноо засан сайжруулахыг дэмжсэн гэжээ.
