Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Жинь Шяньдүн 19-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:
- Нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл Хятад-Европын галт тэргээр нийт 7 мянга 323 хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар нэмэгджээ. Үүнд тавдугаар сар ба зургаадугаар сард тус тусдаа ачааны галт тэрэгний нээлтийн тоо 1300 давж, 14 сар дараалан 1000 давж хэвээр байна. Оны эхний хагаст нийт 701 мянган TEU бараа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өсч, нийт 12.32 сая цар тахлын эсрэг материал, 96 мянган тонныг тээвэрлэжээ. Өнөөдрийг хүртэл Хятад-Европын галт тэрэгний 73 тусгай ашиглалтын шугам татагдаж, 23 орны 168 хотод хүрч, Ши-Ань, Чунчин, Чэндү, Жэнжөү зэрэг Хятад-Европын галт тэрэг төвлөрөх таван төвд 4581 галт тэрэг нээсэн гэжээ.
