Өвөр Монгол оронд Ордос, Лү ван, Вэй шинь, Пань гү групп, мөн Улаанхадын ямааны ноолуурын групп зэрэг ноолуур эдшүүлэх чухал аж ахуйн нэгжтэй ба тэд гол төлөв ноосон хувцас үйлдвэрлэдэг. Ордос хот Өвөр Монголын дунд баруун хэсэгт байрладаг. 87000 КВ км талбайтай, 1.51 сая хүн амтай . Ордос хотын ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа нь Хятадын өөрчлөлт нээлтийн үеэс эхлэн дэлхийн тэрүүний технологи болон машин техникийн мэргэжлийг оруулан хэрэглэхийн хамт тухайн газарт байдаг дэлхийн нэрт Арвас ямааны ноолуураар ноосон хувцас зэргийг үйлдвэрлэдэг шинээр бий болж хөгжсөн ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа юм. Ордос хотоор төлөөлүүлэн Ордос ноолуурын группээр тэргүүлүүлсэн аж ахуйн нэгжүүд дэлхийн нэрт брэнд болох зорилго тавин хурдтай хөгжиж байна. Ингэснээр Өвөр Монгол орон ямааны ноолуурын суурин ба ямааны ноолуур эдшүүлэх суурин болохын хамт түүний нөлөө нь Нин шягийн Туншинь, Ү лин, Хө бэйгийн Чинхө, Жа жян , Гуан дун , Шиньжян , Бээжин зэрэг газар хүрсэн юм. Эдийн засгийн хөгжлийн нөлөөгөөр Ордос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа анхны үедээ 300 мянган хувцас үйлдвэрлэдэг байсан бол одоо 17 сая үйлдвэрлэдэг. Түүнчлэн анхны үед дан ганц ноолууран хувцас үйлдвэрлэдэг байсан бөгөөд одоо ямааны ноолуурын бүх зүйлийг үйлдвэрлэж чаддаг том үйлдвэрлэл болсон байна. Тэр нь тухайн газрын эдийн засгийн хөжил болон ажлын байрны хангалтад их хувь нэмэр үзүүлсэн юм.
Дэлхийн ноолуурын хамгийн том суурин
2017-04-10 10:54
Өвөр Монгол орон дэлхийн ямааны ноолуурын хамгийн том суурин газар болсон байна.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmgnews.com.
Дэлгэрэнгүй үзэх
