ӨМӨЗО-ы Засгийн газрын мэдээллийн албанаас 10-р сарын 20-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэ оны эхний гурван улиралд ӨМӨЗО-ы ДНБ 1688.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөнийг мэдээлэв.
Салбарын хувьд үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 82.3 тэрбум юань болж, 7.4 хувиар өсөж, хоёрдогч аж үйлдвэрийн нэмүү өртөг 837.7 тэрбум юаньд хүрч, 8.2 хувиар нэмэгдсэн төдийгүй гуравдагч аж үйлдвэрийн нэмүү өртөг 768.2 тэрбум юань буюу 6.3 хувиар өсжээ.
Энэ он гарснаас хойш ӨМӨЗО бүхэлдээ "Шинэ зам эвдэж, дунд урсгал руу орох" зорилтод анхаарлаа хандуулж, эдийн засгаа барьж, алдаа дутагдлаа нөхөх, суурийг бэхжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, эхний гурван улиралд ӨМӨЗО-ы эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, хөгжлийн эрч нь тогтвортой, хурдан, маш сайн ахиц дэвшилтэй байгаа төдийгүй үйлдвэрлэл, нийлүүлэлт тогтмол хурдацтай сайжирч, үр ашигтай эрэлт хэрэгцээ улам өргөжиж, хөгжлийн чанар тогтмол сайжирч байна.
