solongonews
Өнгөрсөн сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өсөв
2021-12-09 12:01
Өнгөрсөн сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өсөв

       2021 оны арван нэгдүгээр сард үндэсний хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өссөн байна. Үүнд, хотын үнэ 2.4 хувь, хөдөөд 2.2хувь , хүнсний барааны үнэ 1.6хувь , хүнсний бус барааны үнэ 2.5хувь , өргөн хэрэглээний барааны үнэ 2.9 хувь , үйлчилгээний үнэ 1.5 хувиар тус тус өссөн байна. Улсын хэмжээнд 1-11-р сарын дундаж хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өсөв.

Арван нэгдүгээр сард улсын хэрэглээний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Үүнээс хотын үнэ 0.3хувь , хөдөөд 0.6хувь , хүнсний үнэ 2.4хувь , хүнсний бус барааны үнэ тогтвортой, өргөн хэрэглээний барааны үнэ 0.9хувь , үйлчилгээний үнэ 0.3 хувиар буурав.

    Арван нэгдүгээр сард хүнс, тамхи, архины үнэ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өсөж, ХҮИ-д (Хэрэглээний үнийн индекс) 0.49 орчим пунктээр нөлөөлсөн байна. Хүнсний бүтээгдэхүүнд, шинэ ногооны үнэ 30.6 хувиар өсөж, ХҮИ-ийн өсөлтөд 0.60 пунктээр нөлөөлсөн байна , өндөгний үнэ 17.6 хувиар өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.10 пунктээр нөлөөлж, усны бүтээгдэхүүний үнэ 8.5 хувь өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд 0.15 пунктээр нөлөөлөн, шинэ жимсний үнэ 4.1 хувь өссөн нь ХҮИ-ийн өсөлтөд ойролцоогоор 0.07 пунктээр нөлөөлж, хүнсний бүтээгдэхүүний үнийн 1.5 хувь өссөн нь ойролцоогоор 0.03 пунктээр нөлөөлсөн байна. Мал, махны үнэ 19.7 хувиар буурсан нь ХҮИ-д ойролцоогоор 0.81 пунктээр нөлөөлж, үүнд гахайн махны үнэ 32.7 хувь буурсан нь ХҮИ-д 0.68 пунктээр нөлөөлөв.

Бусад долоон төрлөөс зургаан төрөл нь өсөлт гарч, нэг төрөл нь буурсан байна. Үүнд, тээвэр, харилцаа холбооны үнэ 7.6 хувь, боловсрол, соёл урлагийн үнэ 3.0 хувь, орон сууцны үнэ 1.7 хувь өссөн ба эмнэлгийн тусламж 0.6 хувь, хувцас 0.5 хувь, өдөр тутмын хэрэглээний бараа ба үйлчилгээний үнэ 0.5 хувиар өссөн байна. Бусад хангамж, үйлчилгээний үнэ 0.6 хувиар буурсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл