Чи бид хоёрын дунд
2018-10-23 17:09
Чи бид хоёрын дунд

Оройд нь одод майлсан
Олон олон уул байдаг
Усанд нь сар хотолсон
Хөөрхөн хөөрхөн нуур байдаг
Өлмийнөөс минь зууралдан салдаггүй
Агийн оюу ногоон шивнээ байдаг
Алганаас минь чангаан тавьдаггүй
Саргайн шунхан ягаан үнсэлт байдаг
Бодолдоо магнай нь бууралтсан
Тэнгэрийн гүн цэнхэр атираа байдаг
Мөрөөдөлдөө мэлмий нь хоосорсон
Газрын зэс улаан сорви байдаг
Хавар ер ирдэггүй
Цал ногоон зун чигээрээ байдаг
Намар хэзээд буудаггүй
Цас цагаан өвөл хэвээрээ байдаг
Чи л ирдэг
Зүрхэнд минь нэвчин
Гол болон урсан үерлэдэг
Би л очдог
Хараанд чинь урган
Булаг болон оргилон буцалдаг
2017.12.06
Ордос хотын төлөвлөлтийн товчоо
Зохиогч: Солонгод Тодгэрэл
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх
