solongonews
Татварын шинэ хөнгөлөлтөд нийт 3.7 их наяд гаруй юань зарцуулав
2022-11-17 18:30
Татварын шинэ хөнгөлөлт, хураамжийг бууруулах, татварын буцаан олголт, татварыг хойшлуулах зэрэгт нийт 3.7 их наяд гаруй юань зарцуулав

  11-р сарын 16-ны өдөр, Татвар хураамжийг дэмжих цуврал бодлогыг хэрэгжүүлэх Төрийн зөвлөлийн бодлогын товч танилцуулгагын хурал дээр Хятад улсын Татварын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ван Даошү хэлэхдээ: “11-р сарын 10-ны байдлаар, улсын татварын систем нийт 3.7 их наяд гаруй юанийн шинэ хөнгөлөлт, хураамжийг бууруулах, татварын буцаан олголт, татварыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөгчийн дансанд буцаан олгогдсон нэмэгдсэн өртгийн албан татвар 2309.7 тэрбум юань болж, өнгөрсөн оны татварын буцаан олголтоос 3.5 дахин илүү болж, татварын шинэ хөнгөлөлт, хураамжийн бууралтын хэмжээ 789 тэрбум 600 сая юаньд хүрсэн бол татварын хойшлуулалт, хураамжийг хойшлуулсан нийт 679 тэрбум 700 сая юаньд хүрсэн байна. Төрөл бүрийн татвар, хураамжийг дэмжих бодлогын эерэг үр дүн гарсаар байгаа юм” гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл