2014 Хятад, Монгол, Орос гурван орны олон улсын машин механизм, барилгын материалын яармаг 22-ны өдөр Манжуур хотноо нээлтээ хийсэн байна.

Уг яармаг нь “Хятад,Монгол,Орос гурван орны хамтын ажиллагааны тавцанг бий болгох, худалдаа эдийн засгийн шинэ төрх байдлыг бий болгох” уриан дор зохион байгуулагдаж, модон материал, машин мехнизм, барилгын материал, авто машин болон сэлбэг зэрэг хэсгүүдтэй аж.
Үүнд, импортын модон материал, модон материал боловсруулах, модон тавилга, уул уурхайн машин механизм, хөдөө аж ахуйн машин механизм, ариун цэврийн бүтээгдэхүүн, хаалга цонх, авто машин болон сэлбэг зэргийг дэлгэн үзүүлж байна.

4 өдрийн хугацаатай үргэлжлэх тус яармагт, гурван орны 750 гаруй аж ахуй нэгж оролцжээ.

