solongonews
Б.Тулгуур Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ
2016-07-04 18:21
Б.Тулгуур Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ.

     Өвөр Монголын Эвенк хошууны монгол уран бичлэгийн нийгэмлэгийн дарга Б.Тулгуур нь Монгол Улсын Урчуудын эвлэлийн хороо, Монгол Улсын Бичиг соёлын боловсролын төв, Богд хааны музей, Газарчин Дээд Сургууль, Хаан богд боловсролын төв, Мөнх гал олон улсын аялал жуулчлалын хорооны урилгаар Монгол Улсын Улаанбаатар хотонд очиж, Богд Хааны ордонд зохион байгуулагдсан 2016 оны Монгол Улсын анхны Бичиг соёлын олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд оролцов. Үндэстний соёл урлагийн хөгжлийг ахиулах зорилгоор зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэнд Б.Тулгуурын хувийн 13 уран бүтээл болон Өвөр Монголын Эвенк хошууны монгол уран бичлэгийн нийгэмлэгийн 22 уран бүтээлийг дэлгэжээ.  

        Монгол Улсын Шинжлэх ухааны академиас Б.Тулгуурт “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртээж, түүний уран бичлэгийн тавцанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн бөгөөд Улаанбаатарын соёлын газраас түүнд “Үндэстний соёл урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан өргөмжлөл” гардуулж, Монгол Улсын Их Сургуулиас 2016 оны Бичиг соёл олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд оролцсонд талархлын батламж гардуулсан байна.  

Үзэсгэлэнгийн үеэр Б.Тулгуур хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол уран бичлэгийн тайламж хийж, мөн бичээс бичиж дурсгал болгов.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл