solongonews
Хүсэл эрмэлзлийг цацсан хаврын тариалан
2022-03-23 13:57
Хүсэл эрмэлзлийг цацсан хаврын тариалан

       

    Хайнань мужийн Хайкөү хотын Лунхуа дүүргийн Лунхуа суурингийн Шинь Лянь багийн Лэн Чюаньшүй цагаан будааны талбайд борви бохисхийлгүй ажиллаж байгаа нь /03-р сарын 07-ны өдөр/

Зургийг: Ван Чэнлүн /Ардын өдрийн сонин/

      Урин дулаан хавар эх дэлхийд саатаж, эх газар маань дулаацахад үзэсгэлэнт сайхан хөдөө нутагт өндөр технологийг ашигласан хаврын тариалангийн ажлууд ид өрнөж эхэллээ. Энэ оны Төвийн 1-р тоот баримт бичигт үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн зарчмыг тууштай баримталж, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүнийг хангахад хүчин чармайлт гаргахыг онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жилийнх шиг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд өмнөд нутгаас умард нутаг хүртэл хаврын бэлтгэл ажлыг борви бохисхийлгүй идэвхтэй хангаж, "Их гүрний хүнсний агуулах"-д шинэ ургац хураахыг баталж байна.

Сычуань мужийн Наньчун хотын Пэнь Ань шяний Жиньпин суурингийн Жунба нийгэм дүүргийн иргэд тариалангийн ажилдаа гарсан нь

     Одоогийн байдлаар олон төрлийн газар тариаланд зориулсан ухаалаг техникүүд хаврын тариалалтад ажиллаж, нисгэгчгүй онгоц, интернэт сүлжээ, том дата зэрэг техникүүд тариалангийн талбайд нэгэн үзэмж болж, хаврын тариалангийн үйлдвэрлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд илүү эрч хүч нэмж байгаа юм.

Үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлэх үүднээс бүх шатны  тариалангийн тогтолцоог тогтвортой ахиулж, үр тарианы ургалтыг нэмэгдүүлэхэд нөхцөл боломжийг ханган ажиллаж байна. Бүх шатны бүс нутгийнхан тариалалтын загварт шинийг санаачилж, тариалалтын шинэ технологийг сурталчлан, үржил шимтэй тариалах газрыг илүү их хангаж, боломжийн хэрээр үр тарианы ургацыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүх хүчээ дайчлан 120 сая га тариалангийн газрыг баталгаажуулах болно.

Шаньдун мужийн Заожуан хотын Шаньтин дүүргийн Ченгтоү суурингийн тариачид хальсан бүрхүүлтэй төмс тариалахаар бэлтгэж байгаа нь /03-р сарын 05-ны өдөр/

Зургийг: Лиү Миншян /Ардын өдрийн сонин/

 

Гүйжөү мужийн Чишүй хотын боловсон хүчнүүд болон сайн дурынхныг зохион байгуулж, өндөр настан, ажиллах хүч дутмаг айл өрхийн хаврын тариалалтыг дэмжиж байгаа нь

Зургийг: Ван Чангюү /Ардын өдрийн сонин/

 Шаньси мужийн Юнчэн хотын Жишан шяний ба Шинь Нун хөдөө аж ахуйн машин техникийн үйлчилгээний мэргэжлийн хоршооноос нисгэгчгүй онгоцыг ашиглан тариачдын үр тариаг хамгаалж байгаа нь /03-р сарын 03-нд/

Зургийг: Чен Фанбинь /Ардын өдрийн сонин/

Жянши мужийн Иү-Юань шяний хаврын тариалангийн ажил бүх талаар эхэлжээ /03-р сарын 08-нд/

Зургийг: Жя Фанвэнь /Ардын өдрийн сонин/

Хунань мужийн Жян Юн шяний Шя Чэнфү суурингийн Шангантан багийн иргэд тариалангийн талбайд ажиллаж, хаврын хагалгаа, хаврын тариалалт, хөрсний бэлтгэл, суулгац ургуулж байгаань /03-р сарын 08-нд/

Зургийг: Пань Байван /Ардын өдрийн сонин/

 Гуанси Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотын Юуннин дүүргийн Фүмяо суурингийн Лиү Ваньпо багийн иргэд хаврын хагалгаа, хаврын тариалалтын ажлыг идэвхтэй хийж, амтат гуа, жимс жимсгэнэ зэргийг тариаллаа /03-р сарын 08-нд/

Зургийг: Жу Сяомин /Ардын өдрийн сонин/

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл