solongonews
Хятад улс Өмнөдөөс хойд зүгт 62 тэрбум шоо метр ус татав
2023-05-15 17:52
Хятад улс Өмнөдөөс хойд зүгт 62 тэрбум шоо метр ус татав.

     Хятад улс өмнөд нутгаас хойд чиглэлд ус дамжуулах төслийн зүүн болон төв шугамаар 62 тэрбум  шоо метр татаж хойд нутагт хүргэсэн байна. Үүнээс 10 тэрбум шоо метр экологийн усыг нөхөж, эдийн засаг, нийгэм, экологид ихээхэн үр өгөөжөө өгсөн гэж өчигдөр \14-ний өдөр\ Хятадын өмнөд нутгаас хойд зүгт ус шилжүүлэн татах компани мэдэгджээ.

 2014 оны 12 сард Хятад улс өмнөдөөс хойд чиглэлд ус дамжуулах төслийн зүүн болон төв шугамын эхний үе шатны төсөл  ашиглалтад орсон юм. Ус татаж эхэлснээс хойш жилийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж, шугам дагуух 42 том, дунд хотын 280 гаруй хошуу шянь, 150 сая гаруй хүн шууд ашиг хүртэв. Өдгөө өмнөдийн ус нь Бээжин хотын усан хангамжийн 75 хувийг, Тяньжинь хотын усан хангамжийн 99 хувийг бүрдүүлж байна.  

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл