
Ганьсү мужийн Линьшя жөүгийн Жи Шишань шяньд 6.2 магнитут хүчтэй газар хөдөлсний дараа Хөхнуурын мужийн Хайдүн хотын Миньхэ хотон үндэстэн монгор үндэстний өөртөө засах шянь, Хуалүн хотон үндэстний өөртөө засах шянь, Шүньхуа салар үндэстний өөртөө засах шянийн нийт 371 дунд бага сургуулийн 126 мянга орчим сурагчид хичээл зогсогсон байна. Хайдүн хотын боловсролын хэлтэс гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад ердийн боловсрол, заах дэг журмыг аль болох хурдан сэргээхийн тулд онлайн болон оффлайн хичээлийг ээж дараалалтай сэргээжээ. Одоогоор Хайдүн хотын гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд 355 сургуульд танхимд хичээлж, 16 сургууль онлайн хичээл хийж, дунд бага сургуулиуд бүхнээрээ хичээлж эхэлсэн байна.

