Төрийн Зөвлөлийн зөвшөөрөлтэй тархаан хэрэгжүүлсэн "Байгаль экологийн орон зайг ашиглах тухай туршин хэрэгжүүлэх удирдах арга"-ыг энэ сарын 20-нд Үндэсний газар нутаг нөөцийн яам мэдэгдлээ. Тус яамны төлөвлөлтийн танхимын дарга Жуан Шаочинь:
- Энэ аргад байгаль экологийн орон зайг удирдах систем ерөнхий чанар, үндсэн чанарын үүрэг гүйцэтгэхийг харуулж, уул ус, ой шугуй, тариа, нуур зэрэг нь хамтын цогц болох үзэл ойлголтоор одоогийн холбогдох системийг зохицуулж, байгалийн бүх орон зайг хамруулах болно. Тус аргад экологи, хөдөө аж ахуй, хот суурингийн орон зайг ашиглах арга, удирдлагаа шилжүүлэх, экологийн орон зайн дотоодын ашиглах аргыг өөрчлөх дүрэм, шаардлагыг тодорхойлж, экологийн орон зайг хөдөө аж ахуй, хот суурингийн бүтээн байгуулалтад ашиглахыг хатуу хориглон, хуулийн хамгаалалттай экологийн бүсийн талбайг багасгахгүй, чадавхыг нь бууруулахгүй, үйлчилгээний чадварыг нь улам дээшлүүлнэ гэсэн байна.
