Ханшны амралтаар төмөр замаар үйлчлүүлэх зорчигч нэмэгджээ
2018-04-08 15:46
Ханшны амралтаар төмөр замаар үйлчлүүлэх зорчигч нэмэгдсэн байна.
Хятад улсын хэмжээнд төмөр замаар зорчих зорчигч давхардсан тоогоор 11.35 саяд хүрч, 410 галт тэрэг нэмж аялуулна хэмээн 04-р сарын 06-ны өдөр урьдчилан төлөвлөжээ.
04-р сарын 05-ны өдөр ханшны амралтын эхний өдөр улс даяар төмөр замаар зорчих зорчигч оргил үедээ орж давхардсан тоогоор 13.92 саяд хүрсэн байна. Шанхайн төмөр замын компаниар үйлчлүүлсэн зорчигч өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар, Гуанжөү хотынх 13.8 хувиар, Бээжин хотынх зохих хэмжээнд тус тус нэмэгдсэн байна. Иймээс ихэнх газар галт тэрэгний тоог нэмж аялуулжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
