Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 2635572 хүрчээ
2020-04-26 16:33
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 2635572 хүрчээ
ДЭМБ-ын 25-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол 2635572 хүрсэн байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 25-ний өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 93702 нэмэгдэж, 2635572 хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5767 нэмэгдэж, 183063 хүрсэн байна.
Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 93716 нэмэгдэж, 2719897 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5767 нэмэгдэж, 187705 хүрэв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
