Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн хорооноос энэ сарын 14-нд мэдээлснээр 13-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 4 тохиолдол бүртгэгдэж, бүгд Жилин мужид илрүүлсэн байна. Нас барсан тохиолдол болон сэжиглэлтэй өвчтөн шинээр нэмэгдсэнгүй.
Мөн өдөр 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 509 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 2-оор багассан байна.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 46 болж, үүнээс 3 нь хүнд байна. Халдвар авснаар сэжиглэгдсэн 4 тохиолдол гарч, давхардсан тоогоор 1692 тохиолдол бүртгэгдэж, 1646 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
13-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 46 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Одоог болтол Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82933, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78209 хүн, нас барсан хүний тоо 4633, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 5211 хүн байна.
