solongonews
Мянган ямааны эх-Цоохор зусаг
2016-08-30 21:22
Цоохор зусгийн тухай

        Нутгийн ах Шүүртэйн нагац Самбуу гэгч хүн ямаа маллаад их баяжлаа хэмээн ярьдаг сан.
        Үүний учрыг нарийн тодруулбал, нэлээд эрт үед Үзэмчиний нэгэн баян айл отроор нүүж хуучдын сүмийн хажуугаар өнгөрсөн гэнэ. Тэгэхэд харин нэг цоохор шүдлэн ямаа муудаад сүргээ дагаж чадахгүй болсонд энэ баян айл Ар чаргын Самбуу хэмээх сүмийн ламд өгжээ. Сүмийн лам Самбуу цоохор шүдлэнг сайхан арчилж онд оруулсанд дараа хавар нь цоохор зусаг ихэрлэсэн байна. Үүнийг тус сүмийн гэгээн үзээд зусаг ямаа ихэрлэвэл монгол гэрийнхээ амь олонг тавьж гэртээ оруулдаг юм гээд амь олонг нь суллаж гэрт оруулаад “Мянган цоохор” гэсэн нэр хайрлаж мянга түм болоорой хэмээн ерөөжээ. Уг нь монголчууд зусаг ямаа ихэрлэхийг ингэж их бэлэгшээдэг байв.
        Ямаа ер нь маш түргэн өсдөг болохоор үүнээс хойш энэ ядуу ламын цоохор ямааны үр дөл өссөөр байж мянгаар тоологдох болов. Яарсан хүн ямаа маллана гэдэг аргагүй үнэн үг байжээ. Энэ тухай нутгийн ах Шүүртэй "Манай нагац тавин хэдэн онд талбай байгуулахад мянган цагаан ямаагаар хөрөнгө оруулсан гэдэг" хэмээн хуучилж байсан юм.

 

Зохиогч: Донровсэрэн
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл