
2021 он Хятадын хөгжүүлэх өндөр түвшний форум 03-р сарын 20 -ы өдрөөс 22-ны өдөр Бээжинд цахим хэлбэрээр зохиогдов. “Орчин үеийн шинэ аялал Хятад Улс” гол сэдвийн тойронд, оюуны өмчийг хамгаалах, дижитал технологийн хувьсгал, хэрэглээний шинэ боломжит эрчим хүчийг суллах, санхүүгийн системийн хатуу байдлыг сайжруулах, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, нүүрстөрөгчийн оргил, нүүрстөрөгч саармагжуулахад туслах гэх мэт сэдвийн тойронд хэлэлцсэн байна. Энэ нь Хятадын хөгжлийн ирээдүйг тайлбарлах, олон улсын бизнесийн нийгэмлэг болон Хятадын хамтаар хөгжих итгэлийг нэмэгдүүлэх болно.

Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төв, Хятадын хөгжлийн судалгааны сангаас зохион байгуулж буй уг арга хэмжээг 2000 оноос эхлэн жил бүр зохион байгуулснаар энэ жил 21 дэх удаагаа болж байгаа юм. Энэ бол Хятадын засгийн газрын өндөр төвшний удирдагч, бүх дэлхийн бизнесийн салбар, олон улсын зохион байгуулалт болон дотоод, гадаадын эрдэмтдийн хоорондын маш чухал яриа хэлэлцүүлэг болох юм.

