solongonews
Хэ Фэй: Би гүүр болохыг хүсэж байна
2022-07-31 21:18
Хятадад оршин суугаа Иран улсын иргэн Хэ Фэй: Би гүүр болохыг хүсэж байна.

Хятадад оршин амьдран суугаа Иран улсын иргэн Хэ Фэй хэлэхдээ “Би багадаа эмээгийнхээ нэг хайрцгийг олж харсан юм. Дотор нь шаазан эдлэл байсан. Би маш их дурлаж сонирхсон. Эмээ минь тэдгээрийг Торгоны замаар дамжин Хятадаас ирсэн гэж хэлсэн. Би Иранд бакалаврт сурч байхдаа хятад хэлний чиглэлээр суралцсан. Хятад багш маань Шанхайн хүн байлаа, тэр надад "Мань Жян Хун " дууг зааж өгсөн" гэлээ.

 Тэрээр мөн хэлэхдээ:

- Миний анх удаа идэж үзсэн хятад хоол бол багш надад гэртээ хийж өгсөн хоол байсан, Тэр хоол бол халуун ногоотой үхрийн мах, маш их амттай санагдаж байсан. Тэр мэдрэмжийг би одоо хүртэл мартаж чаддаггүй, энэ хоол миний хамгийн дуртай хятад хоол болсон. Тиймээс би коллежид байхдаа Хятад руу явахыг мөрөөддөг байлаа. Анх 2006 онд Хятадад ирсэн. Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай, 15 жилийн өмнө интернэт одоогийнх шиг хөгжөөгүй байсан л даа... Иран дахь Хятадын тухай мэдээлэл тун бага. Би тэр үед Хятадыг их хоцрогдсон гэж бодож байлаа. Хятадад ирсний дараа Хятад улс миний бодсоноос тэс өөр болохыг би гэнэт олж мэдсэн. Хятад улс миний бодож байснаас огт өөр байсан юм. Маш сайн хөгжсөн, маш олон өнгө төрхтэй байв. Ираны олон залуус Хятадын тухай төдийлөн сайн мэддэггүй. Үнэндээ мөн олон хятадууд Ираны тухай ч бас сайн мэддэггүй л дээ. Тиймээс зарим нэг соёлын солилцоогоор дамжуулан хоёр улсын ард түмэнд илүү олон мэдээлэл өгөхийг хүсэж байна. Мөн би энэ тал дээр өөрийн гэсэн эерэг хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Хятад, Иранд бие биенийхээ тухай ихийг мэдэхийг хүсдэг залуус олон бий. Бид тэдэнд зориулж платформыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь: Кино, хэвлэлийн бүтээгдэхүүн, хөгжмийн үзэсгэлэн зэрэг. Соёлын тархалт илүү эерэг нөлөө үзүүлдэг. Соёлын төслүүд мөнгө олоход харьцангуй удаан л даа. Нэг төслөөр мөнгө олох гэвэл хоёр, гурван жил шаардагдана. Гэхдээ ийм зүйл хийхэд сэтгэл минь ханах болно. Би Хятадад их дуртай. Би жинхэнэ Хятад улсыг Иранд танилцуулах үүрэгтэй, зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс би баримтат кино ба телевизүүдтэй хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллаж, олон олон Иран залуучуудад жинхэнэ Хятадыг ойлгуулахыг зорьсон юм. Харин барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссоноор Хятад улсыг үнэлж болохгүй.

Хэ Фэй бодол саналаа дэлгэхдээ:

- Хятадад бүх зүйл бий. Та уламжлалт түүх, соёлын зүйлд дуртай бол Ши-Ань, Бээжинд очиж болно. Хэрэв та орчин үеийн зүйлд дуртай бол Шанхай, Шэньжэнь зэрэг хотуудад очиж болно. Би одоо Шанхайд амьдардаг. Шанхайтай онцгой хувь тавилантай, намайг коллежид байхад Хятад хэлний багш нар маань бараг бүгдээрээ Шанхайн багш нар байлаа. Шанхайд анх ирэхдээ би Шанхайн аялгыг огт ойлгодоггүй байсан юм. Учир нь Шанхайн аялга бол Хятадын төв аялгаас огт өөр. Тиймээс би хүнсний ногоо худалдаж авахдаа худалдаачдаас сурдаг байлаа. Би Шанхайд олон үйлчлүүлэгчтэй, мөн олон түншүүдтэй, тэдэнтэй харилцах явцдаа Шанхайн аялгыг сурсан. Шанхай маш хурдтай хөгжиж буй, Шанхайд хүмүүс бүгд гүйж явдаг гэхэд болно. “Бүс ба зам” санаачилга гарсны дараа соёлын салбар ч хөгжиж эхэлсэн. Би Иранд олон төлөөлөгч аваачсан, мөн Ираны олон төлөөлөгч, аж ахуйн нэгжүүдийг Хятадад авчирсан.

“Иран, Хятадын хооронд би тэрхүү гүүр нь болмоор байна. Тухайлбал: Энх тайвны гүүр, нөхөрлөлийн гүүр болж, мөрөөдөл, аз жаргал, гоо үзэсгэлэнг холбох юмсан гэсэн хүсэл тээж явна” гэж тэрээр сэтгэл дүүрэн ярьж байлаа.

Найруулагч: .
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл