
Хятадын Төв радио телевизийн Олимпын сувгийг онлайнаар дамжуулах мэргэжилтний яриа уулзалт 10-р сарын 11-нд Бээжинд боллоо. Энэхүү суваг нь хиймэл дагуул дээр 24 цагаар цацагддаг дэлхийн хамгийн анхны 4K хэт өндөр нарийвчлалтай спортын суваг болох юм.
ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал, ерөнхий редактор Шэнь Хайшюн яриа уулзалтад оролцож, ОУОХ-ны гишүүд, мэргэжилтнүүд, эрдэмтэд, шилдэг тамирчдын төлөөлөлтэй хамт удахгүй болох Олимпын сувгийн талаар санал бодлоо солилцсон байна.
Олимпын суваг бол Хятадын төв радио телевиз, Олон улсын олимпын хороо хоорондын стратегийн хамтын ажиллагааны үр дүн юм. Энэ нь мөн ч Олон улсын олимпын хорооноос олимпын нэр, таван цагирагтай лого ашиглахыг зөвшөөрсөн Хятадын эх газрын харилцаа холбооны цорын ганц платформ юм.
