solongonews
Мод тарьж ойжуулан хаврыг чимж байна
2021-03-12 16:22
Өнөөдөр 43-р ойжуулалтын өдөр

Энэ оны 03-р сарын 12-ны өдөр бол Хятад улсын шинээр найруулсан “Ой шугуйн хууль”-ийг нийтэлсний дараах анхны ойжуулалтын өдөр болно. Олон жилийн турш ойжуулах, ойг хамгаалах, ойг хөгжүүлэх "ногоон элчид" хаврын сэвшээ салхи мэтээр чимээгүйхэн ногоон дэлхийгээ илбэн таалж ирсэн юм. Сайн дурын ажилтнууд нийт ард иргэдэд чиглэсэн мод тарих сайн дурын ажилд идэвхтэй оролцож, газар дэлхийдээ ногоон үр тарьж, хүн ардын сэтгэлд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг суулгаж ирсэн билээ.

Жэжян мужийн Хү Жөү хотын Нань Шюнь дүүргийн Шы Зүн суурингийн сайн дурын ажилтан хүүхдүүдийн хамт саяхан суулгасан зулзаган модыг усалж буй нь /03 дугаар сарын 11-ний өдөр/

Зургийг: Хуан Зүнжы

Жянши мужийн Жи Шүй шяний төв хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд саяхан суулгасан модыг усалж буй нь /03 дугаар сарын 12-ны өдөр/

Зургийг: Ляо Минь

Бээжин хотын Дүн Чэн дүүргийн эмнэлгийн ажилтнуудын төлөөлөгчид Лүн Тань Жүн нуурын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих үйл ажиллагаа зохион байгуулав /2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр/

Зургийг: Жюй Хуаньзүн

Тосгоны иргэн Гүйжөү мужийн Жинь Пин шяний Чүнь Лэй шугуйт хүрээлэнд мод тарьж буй нь /2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр/

Зургийг: Ян Вэньбин

Хөвчийн элсэн цөлийн цээжинд байрлах Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны Дугуйтал сууринд, тарихаар бэлтгэсэн зулзаган модыг зөөвөрлөж буй нь /2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр/

Зургийг: Пэн Юань

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл