solongonews
Өнгөрсөн онд Хятадын гаалийн баталгаат бүсийн импорт экспорт 6 их наяд юаньд хүрэв
2022-02-21 15:00
Өнгөрсөн онд Хятадын гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын хэмжээ бараг 6 их наяд юаньд хүрсэн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр: 2021 онд Хятадын гаалийн баталгаат бүсийн импорт экспортын нийт хэмжээ 5.9 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.8 хувиар нэмэгдэж, энэ нь тухайн үеийн Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээний 21.4 хувь өссөнөөс 2.4 пунктээр өндөр байна. Мөн тухайн үеийн Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээний 15.1 хувийг эзэлж, Хятад улсын гадаад худалдаанд 16.5 хувийг бүрдүүлжээ.

Өнөөг хүртэл Хятад улсын гаалийн баталгаат бүсийн нийт тоо 155-д хүрч, одоо байгаа гаалийн тусгай хяналтын талбайн 92.8 хувийг эзэлж байна.

Саяхан Гаалийн ерөнхий газраас "БНХАУ-ын Гаалийн баталгаат бүсийн захиргааны арга хэмжээ"-ийг гаргасан бөгөөд энэ нь 2022 оны 04-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байж,гаалийн баталгаат газрын менежментийг стандартчилах, хуульчлах ажлыг улам боловсронгуй болгох зорилгоор газар нутаг, гаалийн баталгаат бүсийн бизнесийн орчныг оновчтой болгох зэрэг агуулгыг хамарсан байна. Мөн нийтдээ Хятад улсын гаалийн баталгаат бүсийн хөгжил дараах хэдэн шинж чанартай байгааг танилцуулсан байна.

1. Төв болон баруун бүс нутгийн гаалийн баталгаат бүс сүүлийн жилүүдэд илүү хөгжлөө олсон.Хятадын төв, баруун, зүүн хойд гурван бүс нутаг дахь 74 гаалийн баталгаат бүсийн боловсруулах худалдаа шилдэг гүйцэтгэлтэй байна.Өнгөрсөн онд боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 1.73 их наяд юаньд хүрч, тухайн үеийн Хятадын гаалийн баталгаат бүсийн боловсруулах худалдааны импорт, экспортын үнийн дүнгийн 64.8 хувийг эзэлсэн байна. Сычуань, Чүнчин, Хэнань, Шаньши болон бусад газрын гаалийн баталгаат бүс нь хэд хэдэн өндөр зэрэглэлийн үйлдвэрүүд болон аж үйлдвэрийг дэмжих аж ахуйн нэгжүүдийг суурьшуулахад татан оролцуулж, гаалийн баталгаат бүсийн импорт экспортын нийт дүнгийн 60 гаруй хувийг эзэлж байна. Боловсруулах худалдааг төв болон баруун бүс рүү шилжүүлж, орон нутгийн гадаад худалдааны импорт, экспортыг хөгжүүлж, орон нутгийн экспортод чиглэсэн эдийн  засгийг хөгжүүлэх чухал хэлбэр болсон юм.

2.Хөгжлийн эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, шинээр гарч ирж буй бизнесийн төрлүүд хурдацтай өссөөр байна. 2021 онд үндэсний гаалийн баталгаат бүсийн аж үйлдвэрийг тогтвортой ахиулж, баталгаат засвар үйлчилгээний бизнесийн импорт экспортын өртөг 185 тэрбум 670 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувь өссөн ажээ. Хил дамнасан цахим худалдааны онлайн худалдааны баталгаат бизнесийн импорт экспортын үнэ 68 тэрбум 820 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,9 хувь нэмэгдсэн байна. Баталгаат бүсийн түрээсийн худалдааны бизнесийн импорт экспортын хэмжээ 112 тэрбум 120 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40,6 хувь өссөн байна. Шинээр гарч ирж буй бизнесийн хэлбэрүүд нь гаалийн баталгаат бүсийг өндөр чанартай хөгжүүлэхэд дэмжих чухал үүрэг гүйцэтгэх болжээ.

3.Өөрчлөлт шинэчлэл нь идэвхтэй уур амьсгалыг бий болгожээ. Одоогийн байдлаар Хятад улсын туршилтын 21 чөлөөт худалдааны бүсэд 60 гаалийн баталгаат бүс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гаалийн баталгаат бүс нь бодлогоо боловсронгуй болгох, чиг үүргийг өргөжүүлэхэд туршилтын үүрэг гүйцэтгэсээр байна. Тухайлбал, тарифыг сонгон авах төрийн бодлогыг туршилтын чөлөөт худалдааны бүсийн гаалийн баталгаат бүсэд анх эхлэн хэрэгжүүлсний улмаар бусад бүс нутгийн  гаалийн баталгаат бүсэд хэрэгжүүлсэн байна зэрэг болно.

Зохиогч: ДҮ ХАЙТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл