Эмэгтэй гэрэл зурагчдын авьяас билэг, шинэ дүр төрх, шинэ хэв маягийг харуулах зорилгоор ӨМӨЗО-ы Соёлын ордон, ӨМӨЗО-ы Гэрэл Зурагчдын Холбоо хамтран "Фото төрх - ӨМӨЗО-ы Эмэгтэй гэрэл зурагчдын анхны үзэсгэлэн"-г Өвөр Монголын Соёлын Ордны нэг давхрын Үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Үзэсгэлэнд Өвөр Монголын бүх аймаг хотоос нийт 2700 гаруй бүтээл хүлээн авснаас 100 шилдэг бүтээлийг шалгаруулан толилуулсан байна. 1-р байр 3 бүтээл, 2-р байр 6 бүтээл, 3-р байр 9 бүтээл, шилдэг байр 13 бүтээлийг тус тус шалгаруулжээ. Оролцогч нь хөдөө тосгон, мал аж ахуйн орон, аж ахуйн нэгж, их дээд сургууль, нийгэмлэг зэрэг салбаруудыг хамарчээ. Эмэгтэй гэрэл зурагчид онцгой өнцгөөс хот хөдөөгийн дүр төрх, соёл иргэншил, үндэстний зан заншил, байгаль орчныг дурандаа буулган тэмдэглэсэн байна.
Эдгээр зургуудаар дамжуулан үзэгчид гэрэл ба сүүдэр, учир явдал ба эд бодис, хүн ард ба сэтгэл хөдлөлийг танихаар барахгүй түүний дотор агуулагдаж буй үзэл санаа, оюун ухаан, сэтгэлийн ертөнцийг мэдрэх болно.
