“Хятад-Канадын аялал жуулчлалын жил-2018” нээлтийн ёслол 03-р сарын 21-ний өдөр Канадын Торонто хотноо болов. Ерөнхий сайд Ли Кэчян, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар нээлтийн ёслолд оролцов.
Ли Кэчян: - Аялал жуулчлал нь Хятад-Канадын хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд нөхөрлөлийн хоорондох уялдаа холбоо юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны аялал жуулчлал нь илүү ахицтай болж, 2017 онд аялал жуулчлалаар 1.5 сая хүн зорчиж, түүхийн шинэ тэмдэглэлийг тогтоожээ. “Хятад-Канадын аялал жуулчлалын жил-2018” нь аялал жуулчлалын солилцоог өргөжүүлэх, соёлын солилцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг бий болгоно. Хоёр орны иргэд аялал жуулчлалаар нөхөрлөлийн үндсийг бэхжүүлэх болно гэжээ.
Ли Кэчян: - Хятад-Канадын стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгийрч, практик хамтын ажиллагааны үр дүн хоёр орны ард түмэнд ашигтай хэвээр байна. Бид Канадын талтай өндөр түвшний болон бүх түвшний солилцоог үргэлжлүүлэн бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, орон нутгийн харилцааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсын харилцааны зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Канадын "Алтан арван жил"-ийн шинэ харилцааг бий болгоход хамтран ажиллах болно гэжээ.
