
Хятадын бензин, дизелийн үнэ тонн тутамд 75 юаниар буурсны 05 дугаар сарын 13-ны өдөр Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос зарлажээ. Энэ нь бензин, дизелийн үнэ литр тутамд зургаан хувиар буурсныг харуулж байгаа юм.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны холбогдох албаны хүн Хятадын газрын тос (PetroChina), Хятадын газрын тос, химийн корпорац (Sinopec), Хятадын далайн газрын тос (CNOOC) зэрэг томоохон гурван компанид боловсруулсан газрын тосны үйлдвэрлэл, хуваарилалт, тээвэрлэлтийг зохион байгуулж, зах зээлд тогтвортой нийлүүлэх, үндэсний үнийн бодлогыг хатуу чанга баримтлах хэрэгтэйг сануулжээ. Мөн холбогдох байгууллагуудад хяналт шалгалтыг сайжруулж, үндэсний үнийн бодлогын хэрэгжилтийг мөрдөөгүй бол хатуу шийтгэж, хэв журмыг чанд сахин мөрдөхийг анхааруулсан байна.
