2020 он бол хямрал, бэрхшээлтэй жил байсан төдийгүй, Эрээн хотын төмөр замын өртөөний хувьд амжилтанд хүрсэн жил юм. Цар тахал дэгдсэнээс хойш Эрээн хотын төмөр замын өртөө нь нэг талаар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг нарийн хийж, нөгөө талаас гаалийн бүрдүүлэлтийг тууштай баримталж, тахлын тархалтыг төмөр замаар дамжуулахаас сэргийлэн, хамаатай байгууллага нэгжийн хооронд ойр дотно харилцаа холбоо тогтоож бэхжүүлж, жилийн турш давхардсан тоогоор нийт 168,100 зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж, Хятадын төмөр замын Хөх хотын групп компаниас тогтоосон 165 мянганы зорилтыг давуулан биелүүлсэн байна.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор дахь хилийн боомтын чухал станц, Хятад-Европын ачаа тээврийн төмөр замын төв тэнхлэгийн чухал зангилаа болсны хувьд Эрээн хот нь ачаа тээврийн эрэлт эрс нэмэгдсэнд хариу арга хэмжээ авлаа. 2020 оны сүүлчээр төмөр замын боомтыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж дуусав. Стандарт царигийг нэгээс гурав болгож, Хятад, Монголыг дамнасан Хятад-Европын ачааны галт тэрэгнүүдийг нэгэн зэргээр өртөөнд орж зогсох, бараа бүтээгдэхүүн ачих, хилийн бүртгүүлэлт хийх боломжтой болгов. Ирээдүйд хоёр орны хоорондох боомтуудын харилцан үйлчлэлд өдөр бүр хилээр өнгөрөх галт тэрэгний тоог 12-оос 18 болгож нэмэгдүүлэх юм байна.
Эрээн хотын төмөр замын боомт нь Хятадын умардад нээлттэй байхын чухал уридал. "Нэг зам нэг бүс"-ийн бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчилж, дотооддоо үйл ажиллагааны боломж хайж, гадаадад тээврийн саад тотгорыг арилгаж, тээврийн зохион байгуулалтын түвшинг дээшлүүлэхийг эрмэлздэг. 2020 онд Эрээн хотын төмөр замын боомтын импорт, экспортын хэмжээ 16 сая 157,200 тонн болж, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өссөн. Үүнд, импортын хэмжээ 14 сая 654,490 тонн болж, өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсч, экспорт 1 сая 502,300 тонн болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. Хятад-Европын чиглэлд 2379 галт тэрэг аялсан. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 53.3 хувиар өссөн байна. Үүний дотор 1232 орж ирсэн галт тэрэг байсан нь өмнөх оны мөн үеэс 49.0 хувиар нэмэгдэж, гадагш гарсан 147 галт тэрэг жилээс жилд 58.2 хувиар өссөн байна.
