Дөрвөн жилийн өмнө Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам 5G сүлжээний арилжааны лицензийг албан ёсоор олгосон юм. Эдүгээ 5G хэрэглээг улс ардын эдийн засгийн том ангиллын 60 шахам хувьд ашиглаж байна.
Хятад улс цар хүрээгээрээ дэлхийд хамгийн том, технологийн хувьд хамгийн сайн 5G сүлжээг байгуулсан юм. Энэ оны 04 дүгээр сарын байдлаар 5G сүлжээний 2 сая 730 мянган суурь станц байгуулж, Хятадын орон нутгийн зэрэглэлийн бүх хот, шяний бүсүүд 5G сүлжээнд хамрагдаж, хөдөлгөөнт холбооны 5G гар утас хэрэглэгчид 634 саяд хүрчээ. 5G сүлжээний хэрэглээ улам бүр нэмэгдэж, уул уурхай, далайн боомт, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт 5G хэрэглээний шийдлийг өргөн хүрээнд түгээж, компаниудын дижитал хөгжилд түлхэц болж байна.
Эдүгээ 5G хэрэглээ нь улс ардын эдийн засгийн 97 том ангиллын доторх 60 төрөлд нэгэнт уялдаж, хэрэглээний бодит жишээ 50 мянгаас давжээ. Цахилгаан холбооны суурь салбарт 600 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 5G сүлжээг байгуулж, ойролцоогоор 3.8 их наяд юанийн эдийн засгийн үйлдвэрлэлийг шууд байдлаар, 9.4 их наяд юанийн үйлдвэрлэлийг дам хэлбэрээр дайчилж, дижитал эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлж байна.
