solongonews
”Нэг бүс нэг зам” сэдэвт симпозиум болов
2017-11-26 21:16
Энэ сарын 24-нд Бангкок дахь НҮБ-ын хурлын төвд ”Нэг бүс нэг зам” сэдэвт бодлогын симпозиум зохиогдлоо.

Хурал НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн индрийг хэрхэн ашиглан стратегийн холболтыг хөгжүүлж, “нэг бүс нэг зам” төслийн хэрэгжилтийг дайчлан,  бүс нутгийн багтаамжтай, тогтвортой хөгжлийг ахиулах талаар авч хэлэлцсэн  байна. 
Хятадаас Тайланд суугаа элчин сайд Люй Жянь, НҮБ-ын ерөнхий нарийн  бичгийн даргын орлогч, Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн гүйцэтгэх нарийн  бичгийн дарга Ахтар хурлыг хамтдаа даргалж, Балба, Монгол, Пакистан, Казакстан,  Шри Ланка, Фижи, Камбож, Мьянмар зэрэг орны сайдын зэрэглэлийн албан тушаалтнууд  хурлын үеэр илтгэл тавьж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн эвсэл  бүлгийн 30 гаруй гишүүн орны 150 гаруй төлөөлөгчид хуралд оролцсон  байна. 
Ахтар: "нэг бүс нэг зам", Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн бүс  нутгийн интегралчлалын үйл явц харилцан нөхвөрлөх чанартай тул хамтын  ажиллагааны өргөн уудам орон зайтай юм. Бодлогын зохицуулалт, чадавхын бүтээн  байгуулалт, төслийн хамтын ажиллагаа зэрэг арга замаар,“нэг бүс нэг зам” бүтээн  байгуулалтын тус бүс нутагт хэрэгжихийг дэмжихэд бэлэн байна  гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл