
29-нд болсон Шанхай хотын цар тахлаас урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлын хэвлэлийн бага хурал дээр Шанхай хотын Худалдааны зөвлөлийн дарга Гү Жүнь танилцуулахдаа "Шанхай хот аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа холбоог эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг онлайн үйлчилгээний системд нэвтрүүлэх, шинэ төслүүдийг аль болох түргэн хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлж байна" гэжээ.
Гү Жүнь танилцуулахдаа "Шанхай хот гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлдвэрлэлээ сэргээхийг бүх талаар ахиулж байна, мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажил, үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэхийг эмх цэгцтэй дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар, эхний ээлжийн 142 аж ахуйн нэгж 91 хувь, хоёрдугаар ээлжийн 562 аж ахуйн нэгж 73 хувь, гуравдугаар ээлжийн 821 аж ахуйн нэгжийн 50 хувь нь ажиллаж эхэллээ. Дараагийн шатанд бид гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тусгай үйлчилгээнд найдаж, ажилчдын ажилдаа гарах ажлуудыг эмх цэгцтэй сэргээх болно" гэжээ.
Үүний зэрэгцээ Шанхайн аж ахуйн нэгжүүдэд захиалга, зах зээлийг баталгаажуулахад туслан, худалдааг хялбарчлах бодлогуудыг хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжийн санхүүжилтийн зардлыг бууруулах, компаниудын захиалга хүлээн авах итгэлийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн RCEP-ийн гишүүн орнууд зэрэг чөлөөт худалдааны зах зээлийг хөгжүүлэхэд нь дэмжиж ажиллах юм байна.
