Саяхан "Хөдөө орон нутгийн усан хангамжийн чанарын өндөр түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар удирдах санал"- ыг Усны нөөцийн яам гаргасан. Уг удирдах саналд 2035 он гэхэд хөдөө бүс нутгийн усан хангамжийн инженерийн тогтолцоо, үйл ажиллагаа явуулах менежмент, хамгаалалтын механизмыг улам боловсронгуй болгож, хөдөөгийн усан хангамжийн орчин үеийн шинэчлэлийг 2035 он болоход үндсэндээ биелүүлнэ гэж тодорхойлсон байдаг.
"Удирдах санал"-д 3-5 жилийн дотор системийн бүрэн бүтэн байдал, эрчимтэй, аюулгүй барилга байгууламж, мэргэжлийн менежмент, өндөр чанартай, үр ашигтай үйлчилгээгээр хөдөөгийн усан хангамжийн өндөр чанартай хөгжлийн загварыг бий болгоно. Хөдөө бүс нутгийн усан хангамжийг хот сууринтай ижил стандартаар байгуулан нийлүүлж,24 цагаар ус хангах төслийг илүү ихээр бүтээн байгуулж,хот шяний хэмжээнд хөдөөгийн усан хангамжийн төслүүдийг бүрэн удирдаж, усан хангамжийн аюулгүй байдлын түвшин, эрсдэлийг эсэргүүцэх чадварыг сайжруулж, урт хугацааны менежмент, хамгаалалтын тогтолцоо, механизмыг аажмаар бий болгоно гэсэн байна.
