solongonews
Дөрөвдүгээр сард CPI мөн үеэс 3.3 хувиар өсөв
2020-05-14 11:14
Өнгөрсөн сарын мөн үеэс 0.9 хувиар буурсан бол бууралтын хэмжээ нь 0.3 пунктээр буурсан байна.

Хятад улсын тоо бүртгэлийн товчооноос нийтэлсэн 04-р сарын Хятад улсын CPI ( Оршин суугчдын хэрэглээний үнийн заалт тоо) -гийн тоо баримтад зааснаар CPI адил хугацаанаас 3.3 хуваар өсөж, өсөлтийн хэмжээ нь өнгөрсөн сараас 1 пунктээр буурсан байна.

Улсын тоо бүртгэлийн товчооны өндөр зэрэглэлийн бүртгэгч Дүн Лижуань тооцсоноор, 04-р сард хоол хүнсний үнэ адил хугацаанаас 14.8 хуваар өсөж, өсөлтийн хэмжээ нь 3.5 пунктээр буурч, CPI-гийн өсөлтийг 2.98 пунктээр нөлөөлжээ. Хоол хүнсэнд гахайн махны үнэ адил хугацаанаас 96.9 хуваар өсөж, өсөлтийн хэмжээ нь 19.5 пунктээр буурсан байна. Үхрийн мах, хонин мах, тахиан мах ба нугасан махны үнэ 8.2- 20.5 хуваар өсөв. Жимс ба ногооны үнэ тус тус 10.5 хувь ба 3.7 хуваар буурч, бууралтын хэмжээ нь тус тус 4.4 ба 3.6 пунктээр өргөтгөв. Хоол хүнсний бус төрлийн үнэ 0.4 хуваар өсөж, өсөлтийн хэмжээ нь өнгөрсөн сараас 0.3 пунктээр бууран, CPI-гийн өсөлтийг бараг 0.31 пунктээр нөлөөлөв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл