solongonews
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төслийг хянан зөвлөв
2019-04-04 09:09
Шилийнгол аймгийн хорооны гишүүн, Эрээн хотын хорооны нарийн бичгийн дарга Жү Шүвэнь хурлыг хөтлөн, тусгай сэдвээр Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйлдвэрлэлийн хөгжлийн орон зайн төлөвлөлттэй холбогдох асуудлыг 03-р сарын 19-ны өдөр судлан ярилцсан байна.

Эрээн хотын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Лиү Зипин, хотын удирдлага Чао Вэйгүө, Ян Жиньрүй, Цог, Лай Шянхүа нар оролцов.

Хурлын үеэр Жэжян их сургуулийн хот хөдөөгийн төлөвлөлт, дизайн хүрээлэнгийн Очир профессор, Жэн Шанмин профессор нар Эрээн хотын Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төлөвлөлтийн нөхцөл байдал, дотоод гадаад орчинд дүн шинжилгээ хийх, амжилт үзүүлсэн орон нутгийн туршлагаас судлан, аж үйлдвэрийн төлөвлөлтийн санаа, орон зайн төлөвлөлт, ирээдүйн хөгжил зэрэг хэд хэдэн асуудлын талд системтэй дүн шинжилгээ хийсэн байна. Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрийн төлөвлөлтийн талд гүн гүнзгий хэлэлцүүлэг хийж, санал, зөвлөмжийг илүү сайн боловсруулсан байна.

Хурлаар төлөвлөгөөний шинэчилсэн төсөл, нөхцөл байдал, асуудлын дүн шинжилгээг сайтар хянаж, үйлдвэрлэлийн болон загвар төлөвлөлтийг хийсэн байна. Дараа нь Жэжян их сургуулийн хот хөдөөгийн төлөвлөлт, дизайны хүрээлэнгээс оролцогчдын санал бодлыг хурааж, аж үйлдвэрийн төлөвлөлтийн төлөвлөгөөг боловсронгуй болгохыг хүссэн байна. Боомтын хөгжлийн бодит байдал болон давуу талууд гол хэсгийг тодотгож, саналаа өргөжүүлж, хотын төлөвлөлттэй үр дүнтэй холбох, мөн практик үйл ажиллагааны төлөвлөлттэй нийцэхэд тусална. Бодит байдлаас үнэнийг хайж, газар оронд нь тохирсон, байгаль орчинг хамгаалсан нөхцөл байдалд төрийн бодлоготой уялдаатай, цогц, шинжлэх ухаантай оновчтой төлөвлөлт, төлөвлөлтийг боловсруулан, иж бүрэн хүч чадлыг нэмэгдүүлнэ. Холбогдох  байгууллага, зураг төслийн хүрээлэнтэй хамтран холбогдох ажлыг сайн хийж, мэргэжилтнүүдтэй ярилцан, төсөл төлөвлөгөөг боловсруулан, төслийг тогтсон хугацаандаа ашиглалтад орохыг батална.

Хурлын өмнө оролцогч талууд Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд судалгаа явуулсан байна. Эрээн хотын Хөгжил шинэчлэлт, Эдийн засгийн мэдээ мэдээллийн байгууллага, гааль, хилийн хяналт зэрэг газрын удирдлагууд хянан зөвлөх хуралд оролцсон байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл