Энэ сарын сарын 24-нд "Их 20"-ийн бүлгийн сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгчдийн энэ оны 3 дахь хурал Чэн Дү хотноо болж өндөрлөлөө. "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд хурлаас өмнө болж байгаа Сангийн сайд болон Төв банкнуудын ерөнхийлөгчдийн хурал нь энэ бөгөөд үүний нэг зорилго нь тун удалгүй болох Ханжөүгийн дээд хуралд санхүүгийн амжилтын бэлтгэх явдал юм. Бодлогын бүх арга барилыг ашиглан эдийн засгийн өсөлтийг ахиулна хэмээн энэ удаагийн хурлаар "Их 20"-ийн бүлгийн гишүүд амласан байна. Их Британи Европын Холбооноос гарна гэсэн асуудлын талаар хуралд оролцогсод саналаа илэрхийлэхдээ, энэхүү асуудлаас болж, дэлхийн эдийн засаг болон банк санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг даван туулахад бэлэн болсон гэжээ.
Энэ удаагийн хурлын гол сэдэв бол дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал бөгөөд үүнд олон улсын банк санхүүгийн хүрээ хэмжээ, хөрөнгө оруулалт болон дэд бүтэц, банк санхүүгийн салбарын өөрчлөлт, олон улсын татварын орлогын хамтын ажиллагаа, ногоон санхүү, цаг уур болон терроризмын эсрэг тэмцэх санхүүжилт зэрэг асуудал багтсан байна.
Энэ удаагийн хурлаас тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа боловч эмзэг дорой байсаар байна. Дэлхийн эдийн засгийн орчин өрсөлдөөн сорилтоор дүүрч, уналтын эрсдэл үргэлжлэн оршсоор байна. Энэ нь голдуу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаа хийгээд эдийн засгийн олон цогц бага инфляцитай байгаа зэргээр илэрч байна. Банк санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлт маш их хэвээр байгаа ба геополитикийн мөргөлдөөн, терроризм болон дүрвэгсэдийн урсгал зэрэг нь дэлхийн эдийн засгийн орчныг улам нарийн төвөгтэй болгож байна гэжээ.
Мөн өдөр хийлгэсэн даргалагч орны хэвлэлийн бага хуралд Хятадын Сангийн яамны сайд Лөү Жи-вэй, хуралд оролцсон төлөөлөгчдийн хамтын хүчин зүтгэлээр, бодлогын арга хэрэгслийг ашиглан дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах талаар нийтлэг тохиролцоонд хүрсэн гэв. Тэрээр хэлэхдээ: "Хурлаар өнөөгийн дэлхийн эдийн засгийн төлөв байдал, тулгарч буй эрсдэл, өрсөлдөөн сорилтыг гүнзгий авч хэлэлцэв. Өөр өөртөө, түүнчлэн хамтдаа валютын бодлого, санхүүгийн бодлого болон бүтцийн чанартай өөрчлөлт зэрэг буй бүхий бодлогын арга хэрэгслийг ашиглан эдийн засгийн өсөлтийг урагшлуулахаар болсон бөгөөд гадаад валютын зах зээлийн тухай нягт зөвшилцөж, валютын ханш өрсөлдөөний шинжтэйгээр буурахаас зайлсхийх, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэхийг онцоллоо" гэв.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахын тухайд, харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, нээлттэй механизм байгуулах нь хуралд оролцсон төлөөлөгчдийн хамгийн түлхүү ярилцсан сэдвийн нэг байлаа. Японы Сангийн сайд Асо Таро хуралд үг хэлэхдээ: "Хил дамнасан хөрөнгө оруулалт өнгөрсөн 20 жилийн явцад 3 триллион америк доллар байснаа 10 дахин өсөн нэмэгджээ. Хүн хүч, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарын хил дамнасан худалдааны урсгал улам өргөжин хөгжиж, маш олон хөрөнгө, татварын орлого хилийн чанадад бүтээгдэж, улмаар хоёр чиглэлт урсгал бий болгожээ. Хүч хамтарсан хамтын ажиллагаагаар нэн өргөн хүрээнд харилцаа солилцоо өрнүүлж болохыг бид хүсэж байна" гэжээ.
Хурлын албан мэдээнд дурдсанаар, сүүлийн үед илэрч буй зах зээлийн хэлбэлзэлт болон тогтворгүй чанар нь нээлттэй бөгөөд эрсдэлээс сэргийлэх хүчин чадал бүхий банк санхүүгийн системийг байгуулах чухал чанарыг харуулж байна. Хурлаар "Их 20"-ийн бүлгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг үнэлж, удирдах зарчмыг тогтоон, бүтцийн чанартай өөрчлөлтийн ахицыг хянаж үнэлэх үзүүлэлтийн системийг батлав. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй хүчин зүйлд, Их Британи нийтийн санал асуулгаар Европын холбооноос гарсан явдал нь эдийн засаг, банк санхүүгийн зах зээлд багагүй нөлөө үзүүлсэн юм. Энэхүү байдлыг хэрхэн үнэлж зохицуулах явдалд хүмүүс маш их анхаарлаа хандуулж байна. Үүнтэй холбогдуулан Лөү Живей хэлэлцсэн энэ асуудлын үр дүнгийн талаар танилцуулж, Их Британи Европтой нягт түншийн харилцаатай болохыг хүсч байна" гэв.
"Их Британи нийтийн санал асуулгаар Европын холбооноос гарсан явдал нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй чанарыг нэмэгдүүлсэн байна. Үүнээс болж эдийн засаг банк санхүүд үзүүлэх нөлөөг зохицуулах бэлтгэл ажлыг сайтар хийх хэрэгтэй. Мөн Европын холбооны нягт түнш болохыг Их Британиас хүсч байна" гэв.
Үүнээс гадна "сүүлийн үед болсон террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, эв санаа нэгтэйгээр аливаа хэлбэрийн терроризмд цохилт өгч, терроризмын хөрөнгө босголтын эх үүсвэр, технологи, зам харилцааны асуудлыг шийдвэрлэнэ" гэж тэрээр тэмдэглэжээ.
