solongonews
G20-ын дээд уулзалт болохыг хүсэн хүлээж байна
2016-08-28 00:48
G20-ын дээд уулзалт болохыг хүсэн хүлээж байна.

"Бүтээлч, амьжиргааны хүчтэй, хамтран ажилласан, багтаамжтай дэлхийн эдийн засгийг байгуулъя" уриан дор болох Их Хорийн бүлгийн удирдагчдын 11-р дээд уулзалт удахгүй Хятадын Ханжөү хотод болох гэж байна. Их Британийн эдийн засагч Жон Райан хэлэхдээ, энэ удаагийн уулзалт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үр ашигтай бодлого хангахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Европын холбооноос гарах байдал аажмаар ил тод болж байна. Сүүлийн хоёр сарын турш, Их Британийн дотоодод засгийн газар нэн даруй Европын холбооноос гарах талаар хэлэлцээр хийхийг уриалан дуудах болжээ. Саяхан албан тушаалаа авсан Их Британийн ерөнхий сайд Тереза Mэй ч G20-ын Ханжөүгийн дээд уулзалтад оролцохоо мэдэгдээд байна. Энэ нь тэрээр тушаалаа авсны дараа анх удаагаа олон улсын хуралд оролцож байгаа хэрэг болно гэжээ. 

Их Британийн гадаад хэргийн яамны улс төрийн үйл хэрэг хариуцсан орлогч дарга Алок Шарма энэ сарын эхээр Хятадад айлчилсан бөгөөд ерөнхий сайд Тереза Mэй 9-р сард Ханжөүд болох G20-ын дээд уулзалтад оролцохыг хүсэж байна. Хятадтай эдийн засаг, худалдаа, дэлхийн чанартай асуудлаар хамтран ажиллахад Их Британи бэлэн байна гэж хэлсэн юм. 

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл