Өнөөдөр буюу 17-ны өдөр бол дэлхийн цөлжилтөөс сэргийлэх өдөр юм. Эрт дээр үеэс Бээжингийн Янь Чин дүүргийн Канжуан, Чан Пин дүүргийн Нанькоу, Чао Бай Хэ, Юн Дин Хэ, Да Ша Хэ зэрэг таван газар элсэн шуурганы эх үүсвэр байсан ба жилийн жилд шороон шуурга шуурч байдаг. 2000 оны 3-4-р сард 8 удаа хүчтэй элсэн шуурга, 4 удаа шороон шуурга дэгдэж, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг 15 муж, хот, өөртөө засах орныг хамарч, багагүй гамшиг тарьсан юм.

Элсэн шуургыг туйлбартай засахын тулд Бээжин хот 2000 оноос эхлэн Бээжин, Тяньжин, Хэбэйгийн цөлжилтийг засан сэргээх төсөл хэрэгжүүлж, Пин Гү, Хуай Роу, Ми Юнь, Чан Пин, Фан Шань зэрэг дүүргүүдэд мод тарьж, уудам хээр уул хангайг ногоон ойгоор хучсан юм.
