ӨМӨЗО-ы Боловсролын танхимаас 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдээлснээр, ӨМӨЗО өндөр чанартай, шударга боловсролыг эрчимтэй хөгжүүлж, 2019 онд хүүхдийн цэцэрлэгийн хамрах хүрээг 72.17 хувьд хүргэн, сургуулиас өмнөх 3 жилийн цэцэрлэгийн боловсролыг 95.51 хувьд хүргэж, сургуулийн өмнөх боловсролын "цэцэрлэгт ороход бэрхшээлтэй" байсан асуудлыг үр дүнтэй шийдэж байна.
2019 оны 03 дугаар сард Өвөр Монголын хот суурингийн цэцэрлэгийг дэмжих менежментийг бүх талаар эхлүүлжээ. 2019 оны эцсийн байдлаар Өвөр Монголын хэмжээнд 182 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол үүний дунд улсын цэцэрлэг 40, иргэдийн ажиллуулсан цэцэрлэг 142-т хүрчээ.
Өвөр Монгол 2020 онд хувийн хэвшлийн цэцэрлэгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах бөгөөд сургалтын нөхөн олговрыг 600 юань болгож, улсын цэцэрлэгийн стандарттай нэгтгэнэ. Хот аймгуудад багш томилж, тусламж үзүүлэх, газар дээр нь удирдах, багшлах, бэлтгэл сургалт хийх зэрэг арга замаар иргэдийн эзэмшлийн цэцэрлэгийн хөгжилд идэвхтэй дэмжлэг үзүүлэх юм байна.
