Бээжингийн Даашингийн онгоцны буудлаас 09-р сарын 22-нд Шанхайн Хүнчяогийн онгоцны буудал руу аялах Хятадын Өмнөд агаарын тээврийн CZ8887 дугаартай нисэх онгоцонд суух гэж байгаа Ние гуай бол Бээжингийн Даашингийн олон улсын нисэх онгоцны буудлын 10 сая дахь зорчигч болов. Энэ нь Даашингийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойш анх удаагаа тээвэрлэсэн зорчигчид давхацсан тоогоор 10 саяас давсныг харуулж байна.
Хятадын Өмнөд агаарын тээврийн компаниар Жишээлэхэд, өнөөгийн байдлаар, Хятадын Өмнөд агаарын тээврийн компани Бээжин дэх нислэгийнхээ 80 хувийг Даашингийн нисэх онгоцны буудалд шилжүүлээд байгаа бөгөөд ирээдүйд Гуанжөү-Бээжингийн "хос төв" -ийг байгуулна. 2025 он гэхэд Даашингийн нисэх онгоцны буудалд 200 гаруй онгоц байрлуулж, давхацсан тоогоор 2880 сая зорчигчид тээвэрлэх тооцоо гарчээ.
Өнөөгийн байдлаар Даашингийн нисэх онгоцны буудал нь дотоодын 187 чиглэлд нислэг үйлдэж, улсын хэмжээний 129 чиглэлийг холбож байгаа бөгөөд ганц өдрийн хамгийн оргил үеийн нислэг 660-аас давж, ганц өдөрт хамгийн олондоо давхацсан тоогоор 92000 зорчигч тээвэрлэж байна.
