solongonews
Пэн Лиюань Аюттая үндэсний урлагийн музейд айлчлав
2022-11-18 20:30
Пэн Лиюань Аюттая үндэсний урлагийн музейд айлчлав.

  Орон нутгийн цагаар 18-ны өдрийн үдээс өмнө Тайландын ерөнхий сайдын гэргий Нарафорн Чан Очагийн урилгаар Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань АПЕК-ийн удирдагчдын 29 дахь албан бус уулзалтын зарим төлөөлөгчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийн хамт Аюттаяа үндэсний урлагийн музейд айлчлав.

  Пэн Лиюань Тайландын уламжлалт гар урлалын үзэсгэлэнтэй танилцаж, урчуудын гайхалтай ур авьяасыг бахдан, мөн гар урлалын сургуульд суралцаж бүтээсэн хүүхдүүдийн бүтээлийг худалдан авч Тайландын ядуурлыг бууруулах төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Музейтэй танилцах явцдаа Пэн Лиюань уулзалтад оролцсон удирдагчдын гэр бүлийн хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлж, тэдний хамт дурсгалын зураг татуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл