solongonews
Гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргууд
2019-01-09 21:33
Гарныхаа арьсыг толигор зөөлөн болгох аргууд

1. Эрт хөгширч хуурайшвал. Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскыг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.

2. Хэрэв хагарч сайртвал яах вэ? Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.

3. Ургамлын ханд бэлтгэ. Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал: Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл