solongonews
Хил дамнасан төмөр зам шинэ амжилтад хүрчээ
2016-10-14 16:49
Өвөр Монголын хил дамнасан төмөр зам шинэ амжилтыг гаргалаа.

    “Өвөр Монголыг Европтой холбосон” олон улсын ачааны галт тэргийг ажиллуулах хамтын ажиллагааны гэрээг энэ оны 4 дүгээр сард тогтож, энэхүү тэргийг нэвтрүүлсэн нь Өвөр Монголын үйлдвэрлэлийн чадавх, төхөөрөмж, мэргэжил, стандартын гадагш тэлэхийг дайчлан, бүс нутгийн гадаад арилжааны тогтвортой нэмэгдэл болон хэлбэрээ шинэчлэн төгөлдөржүүлэхийг ахиулж, Хятад улс болон Европын хоорондох импорт, экспортод тээврийн баталгааг хангах болов. Улмаар энэ оны 6 дугаар сарын эцэс болоход Өвөр Монголыг сундалж гарах Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 23, ажиллуулж байгаа галт тэрэгний ерөнхий тоо 530-ыг даван, “Улаанхад-Манжуур-Европ”, “Тунляо-Манжуур-Европ”, “Манжуур-Орос-Европ” зэрэг Хятад-Европ чиглэлийн гурван галт тэргийг нэвтрүүлсэн бөгөөд Бугат хотоос Казахстан улсын нийслэл Астана хүрэх Хятад-Ази чиглэлийн галт тэргийг нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар Өвөр Монгол орны хилийн боомтоор өнгөрч байгаа галт тэрэгний ерөнхий тоо болон төмөр зам нь Хятад улсын хэмжээнд хамгийн олон байгаа юм байна. 

 

Найруулагч: С.УРЬХАН ЯРГУЙ /дадлага/
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл