


2021 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр Эрээн хотын Хилийн хяналт шалгалтын ерөнхий газрын цагдаа нар хилээр нэвтрэх галт тэргэнд хянан шалгалт хийж байгаа нь
Арван хоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ӨМӨЗО-ы Эрээн хотын Хилийн хяналт шалгалтын ерөнхий газрын бүртгэлээр хилээр нэвтэрсэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 2600 ширхгийг давжээ. Өнгөрсөн онтой харьцуулбал 33 хоног урьдчилан 15.5 сая тонн бараа тээврийг оруулж гаргасан байна.
Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэргийг аюулгүй бөгөөд үр ашигтай ажиллуулах зорилгоор Эрээн хотын Хилийн хяналт шалгалтын ерөнхий газар "7×24" цагаар ажиллаж, гаалийн бүрдүүлэлт зэрэг ажлыг тусгаарлан ажиллуулж хилийн чанадын тахлаас сэргийлэн ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний зорчих шугам 54 байгаа бөгөөд импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тоо 100 гаруй төрөл болж нэмэгджээ. Тус галт тэрэг нь Жэнжөү, Чэндү, Шямэнь зэрэг 40 гаруй хотоос хөдөлж, Орос, Нидерланд зэрэг 60 гаруй улс оронд хүрнэ. Мөн галт тэрэг Хятад-Европ болон хилийн дагуух улс орнуудад бараа, тээвэр ба тахлаас урьдчилан сэргийлэх материалыг тогтвортой хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
