solongonews
Хятад улс UNRWA-д дахин хандив өгнө
2022-06-24 09:25
Хятад улс UNRWA-д дахин хандив өгнө

    Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин 06-р сарын 23-ны өдөр:

- Хятад улс Ойрхи Дорнод дахь НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт (UNRWA) дахин хандив өгнө.

Дай Бин мөн өдөр UNRWA-ын амлалт өгөх бага хурал дээр:

- Хятад улс UNRWA-аар дамжуулан Палестины дүрвэгсдэд идэвхтэй тусламж үзүүлж, хэдэн жил дараалан UNRWA-д хэдэн арван мянган дүрвэгсдийн гэр бүлд яаралтай хүнсний тусламж хандив өргөсөөр ирсэн бөгөөд UNRWA-ийн 141 эрүүл мэндийн төвд  цар тахлын халдварын эсрэг матераил хандивласан байна. Саяхан Хятад улсаас гадаадад байгаа Палестин дүрвэгсдэд тусалсан цар тахлын халдварын эсрэг вакцинууд Иордан, Сири, Ливанд тус тус ирсэн байна гэж хэлэв.

Дай Бин мөн: 

- Палестин дүрвэгсэд одоогийн байдлаар цар хүрээгээр хамгийн том бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн дүрвэгсдийн бүлгүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд Палестины дүрвэгсдийн цар хүрээ, хүмүүнлэгийн хэрэгцээ өссөөр байгаа бол олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, хөрөнгө оруулалт буурч, UNRWA санхүүгийн хямралын талаар дахин дахин түгшүүр зарласан.Хятад улс UNRWA-д улс төрийн зохих дэмжлэг, хангалттай, урьдчилан таамаглаж болохуйц, тогтвортой санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Палестины дүрвэгсдийн асуудлыг 70 гаруй жилээр хойшлуулсан нь эцсийн дүндээ "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлээгүйгээс болсон.Хууль бус суурьшлын үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, "хоёр улсын шийдэл"-ийн зөв замд аль болох хурдан эргэж орохыг Хятад улс Израильд уриалж байна. Палестины асуудалд чухал нөлөө үзүүлж буй орнууд бодитой, шударга байр суурийг баримталж, Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг ахиулахад бодитой хүчин чармайлт гаргахыг Хятад улс уриалж байна. Аюулгүйн зөвлөл нааштай арга хэмжээ авч, Израиль-Палестины асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Хятадын тал хүсэж байна. Хятад улс Палестин-Израилийн энхийн хэлэлцээг сэргээхийг дэмжиж, хэлэлцээрийн явцад Палестины дүрвэгсдийн асуудал зэрэг бүх асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж байна.

Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, Палестины ард түмний хууль ёсны эрхийг сэргээхэд тус дөхөм үзүүлж, Палестины асуудлыг иж бүрэн, шударга, урт удаан хугацаанд зохицуулахад тус дөхөм үзүүлж, Ойрхи Дорнодод үүрд энх тайвныг тогтооход бэлэн байна гэж илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл