06-р сарын 02-ын үдээс хойш Хүбэй мужийн захиргааны Мэдээллийн алба цар тахлын эсрэг ажлын тухай 104 дэх удаагийн хэвлэлийн бага хурал хийж, Үхань хотод нуклейн хүчлийн шинжилгээг төвлөрүүлэн хийсэн ажлын байдлаа танилцуулжээ.
Хятадын Урьдчилан сэргийлэх анагаах ухааны нийгэмлэгийн нийгмийн анагаах ухааны салбарын ахлах гишүүн, Хуажүн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тунжи анагаах ухааны коллежийн профессор Лү Зүншюнь хэлэхдээ, 05-р сарын 14-ний өдрийн 0 цагаас 06-р сарын 01-ний 24 цаг хүртэл, Үхань хотод 9.9 сая гаруй хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд төвлөрүүлэн хамруулсан бөгөөд үүний дүнд оношлогдсон тохиолдол илрээгүй, өвчний шинж тэмдэг илрээгүй халдвар авсан 300 тохиолдол байсан ба тэдэнтэй ойр харилцсан 1174 хүнийг анагаахын хяналтад авчээ. Эдгээр хүмүүсийн шинжилгээний дүн нь бүгд сөрөг гарсан бөгөөд өвчний шинж тэмдэггүй халдвар авагсад болон тэдэнтэй ойр харилцсан хүмүүсийг бүгд тусгаарлан анагаахын хяналтад авсан юм.
Энэ удаагийн нуклейн хүчлийн төвлөрсөн шинжилгээний дүнгээс харахад Үхань дахь өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүс нь эдгэрсэн нийт тоотой харьцуулбал туйлын бага үзүүлэлт бөгөөд эдгээр хүмүүсээс халдварласан тохиолдол гараагүй байна.
Үхань хотын орлогч дарга Хү Ябө хэлэхдээ, энэ удаагийн шинжилгээнд нийт 900 сая юань зарцуулсан бөгөөд үүнийг Үхань хотын захиргаа даана гэжээ.
