
Өвөр Монголын төвийн бүс нутаг, Хар Мөрөн мужийн хойд хэсэг, Хэбэй мужийн өмнөд хэсэг, Бээжин хот, Шань Ши мужийн баруун болон өмнөд бүс нутаг, Шань Дүн мужийн баруун хэсэг, Хэнань муж, Шаньши мужийн зүүн болон өмнөд бүс нутаг, Хүбэй мужийн баруун хэсгийн бүс нутаг, Чүн Чин хот, Си Чуань мужийн зүүн хэсэг болон Хү Нань мужийн баруун умард бүс нутаг зэргийг хамарсан бүс нутгийн агаарын температур +35 хэм хүрнэ гэсэн байна.
Үүнд, Өвөр Монголын төвийн бүс нутаг, Хэбэй мужийн өмнөд бүс нутаг, Хэнань мужийн умард бүс нутаг, Шань Ши мужийн баруун өмнөд бүс нутаг зэрэг газрууд өнөөдөр +37-оос +39 хэм хүрч халах бөгөөд зарим хэсэг газар нь +40 хэм хүрэх магадлалтай байна гэжээ.

Урьдчилан сэргийлэх гарын авлага:
1. Өндөр температурын үед гадагш гарах цагаа богиносгох хэрэгтэй.
2. Холбогдох салбарууд цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал ихсэж галын аюул гарахаас сэргийлэх ажлыг урьдчилан хийх.
3. Хээр гадаа ажилладаг хүмүүс халуунаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
、
4. Ажиллаж амрах цагаа зохицуулах бөгөөд наршихаас сэргийлэх эм бэлдэх.
5. Хэвлэл мэдээллийнхэн наршихаас сэргийлэх агуулга бүхий мэдээллийг цаг тухайд нь сурталчлан ухуулбал зохино.
