Хятадын 13 дахь удаагийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах өдрийн өмнөхөн Хятадын Олон нийтийн харилцааны нийгэмлэг, Хятадын Онцгой байдлын нийгэмлэгээс санаачлан, Хятадын Рэньминь Их Сургуулиас зохион байгуулсан "Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах: Хятадын туршлага ба олон улсын хамтын ажиллагаа " форумыг энэ сарын 9-ний өдөр Бээжинд зохион байгуулав.
Хятадын олон нийттэй харилцааны нийгэмлэгийн дарга Гүө Вэйминь:
- Хятадад тохиолдож буй янз бүрийн гамшигт үзэгдлийн өнөөгийн байдал нарийн төвөгтэй, хүнд хэвээр байна. Урьдчилан сэргийлэх тулгуур ойлголтыг тууштай бэхжүүлж, гамшгийн талаар өргөн сурталчилгаа, боловсролын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Гамшгийн талаархи мэдээлэл гаргах, олон нийтийн санаа бодлыг хариу арга хэмжээ авах механизмыг бий болгох ажлыг бэхжүүлж, шинэ хэвлэл мэдээлэл, шинэ технологи зэрэг харилцаа холбооны сувгийг бүрэн ашиглан, олон нийтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг дээшлүүлнэ. Гамшгийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, гамшгийг бууруулах олон улсын дэвшилтэт үзэл баримтлал, дадал туршлагаас суралцаж, гамшгийг бууруулах олон улсын байгууллагуудтай солилцоогоо бэхжүүлэх ёстой гэсэн байна.
